Эрээн хотод суух Ерөнхий консул, З.Лхагвадорж ₮101 саяын орлоготой, ₮95 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга доктор З.Лхагвадоржийг Эрээн хотод суух Ерөнхий консулаар томилжээ.
ХҮН намын төлөөлөл З.Лхагвадорж нь улс төр судлалаар МУИС-д докторын зэрэг хамгаалсан. Монголбанканд эдийн засагч, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төсөл болон Дэлхийн банкны төсөлд Зөвлөх, БХБЯ-нд Ерөнхий санхүүч, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Албаны дарга, Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
Тэгвэл З.Лхагвадоржийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮101 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮150 сая /орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮55 сая / Жийп болон туулах чадвар өндөр Range Rover автомашинтай /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮95 сая
Хадгаламж: ₮70 сая
Бэлэн мөнгө: ₮0 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.