Хонгконг хотод суух ерөнхий консул Д.Одбаяр ₮385 саяын үнэлгээтэй өмчлөх 5 газартай, ₮133 саяын хадгаламжтай
Үндсэн хуулийн Цэцийн дарга байхдаа онгоцны үйлчлэгчийн биед халдсан үндэслэлээр БНСУ-д саатуулагдаж, торгууль төлөн мултарч байсан Д.Одбаярыг өнгөрсөн 2024 оны аравдугаар сард ерөнхий консулаар томилсон.
Тодруулбал, Засгийн газрын 145 дугаар тогтоолоор Монгол Улсаас Бүгд найрамдах Хятад ард улсын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотод суух ерөнхий консулаар Д.Одбаярыг томилох шийдвэр гаргасан юм байна.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Д.Одбаярыг МАН-аас санал болгосон. Түүнийг ЯЛ АВСАН гэх бичиг Солонгосоос ирээгүй" гэдгийг тайлбар мэдээлэл өгсөн
Тэгвэл Д.Одбаярын 2022 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮169 сая
Гэр бүлийн орлого: ₮175 сая
Орон сууц барилга байгууламж: ₮230 сая /орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮80 сая / Жийп болон туулах чадвар өндөр,Lexus,470,суудлын жижиг машин,Toyota Prius v ,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota Rav 4 маркиын 3 автомашинтай /
Мал аж ахуй: ₮27 сая /Адуу-20, Хонь-100/
Газар: ₮385 сая /Эзэмших-700м2, Өмчлөх-309м2, Өмчлөх-700м2 нийт 5 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮133 сая
Авлага: ₮177 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
Эргэн сануулахад, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байсан Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа нь жил гаруйн өмнө дуусгавар болсноор 2023 оны арваннэгдүгээр сарын 11-нд УИХ-аас чөлөөлж байв.