Монголбанкны Б.Лхагвасүрэнгийн оронд Ч.Хүрэлбаатарыг томилохоор ТОХИРЧЭЭ Монголбанкны Б.Лхагвасүрэнгийн оронд Ч.Хүрэлбаатарыг томилохоор ТОХИРЧЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм 8°C 3449.0₮
03 сарын 18, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанкны Б.Лхагвасүрэнгийн оронд Ч.Хүрэлбаатарыг томилохоор ТОХИРЧЭЭ

2025 оны 3 сарын 17

Arslan.mn

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн бодлогын хүүгээ 12 болгож, ус, дулааны үнээ нэмэхээр болсон шүү хэмээн хэвлэлийн бага хурал хийж, гэнэтийн бэлэг бариад удаагүй. Түүний бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусаж буй.

Б.Лхагвасүрэн нь элчин сайдаар томилогдох хүсэлтээ илэрхийлсэн гэх улс төрийн хөшигний ард яриа үүсээд буй. Түүний оронд УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатарыг томилохоор МАН тохироонд хүрчээ. МАН ч гэж дээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн лүндэг ингэж буусан гэхэд хэлсдэхгүй. 

Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсэд өвдөг шороодсон Ч.Хүрэлбаатарыг Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх бэлтгэл ажлаа нэгэнт хангажээ. УИХ-ын гишүүд спикерын дохиогоор томилгоог дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлээд эхэлсэн сурагтай. Ч.Хүрэлбаатарын хувьд Монголбанктай ашиг сонирхлын зөрчилтэй гэж хэлж болно. Түүний эхнэр Н.Саранцэцэг Монголбанкны мөнгөн тэмдэгтийн газрын даргаар ажилладаг. АТГ-аас Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Баярсайханыг баривчилсан дуулианы дараа Ч.Хүрэлбаатарын эхнэр н.Саранцэцэг тэтгэвэртээ гарахынхаа өмнө 36 сарын тэтгэмжээ яаралтай авах хүсэлтээ өгсөн гэх. Магад экс ерөнхийлөгчтэйгээ хамт чирэгдэхээс зайлсхийсэн биз. 

Үеийн үед сайд суудалд зандайлдаг, архаг улс төрч Ч.Хүрэлбаатар тун удахгүй эргэн ирэх нь ээ. Ирэх ирэхдээ төв банкыг атгаж, улсын мөнгөний бодлогыг чиглүүлэхээр ирэх нь. 

Монголбанкны улс төрчидтэй үеийн үед холбогддог ураг садны холбоо тасрахгүй улам батжин үргэлжлэх зураглал өнгөрсөнд, ирээдүйд хийгдэх томилгооноос тодорхой харагдаж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
662226
1 эможи

Хотын хүү
2025-03-18 17:53
Ингээд монгол банк хотгор шанагын араас орж зарагдваа Шунал нь дуусдаггүй дөрвөд хулгайч
Энэ нэг Увсын шунал нь дуусдаггүй дөрвөд хулгайч
2025-03-18 17:50
Зочин
Зочин
2025-03-18 16:37
Mundag chadaltai ediin zasagch shvv demjij bnaa
Зочин
2025-03-18 14:28
За эрлэг нь ирж дээ.Одоо монгол банк цэгцрэх байхаа.Тархины бядгүй хүмүүсээ хараарай.Баяр хүргэё
Зочин
2025-03-18 10:44
Бас нэг хулгайч. Цэвэр, мэргэжлийн хүн алга уу.
Зочин
2025-03-18 09:20
Мэргэжлийн хун бна.
зочин
2025-03-18 08:37
монгол банк багадаж байна, бүүр томрох ёстой чадвартай эдийн засагч, монголыг дампуурлаас 3 удаа аварсан гавьяатай хүн
Зочин
2025-03-18 07:51
Энэ хулгайчаас өөр хүн Монголд алга уу
Mgl
2025-03-17 21:23
Bolj l bn shde hetsuu ued bosgood irdeg eee
Зочин
2025-03-17 20:36
Монголын төр хөгжих гэж ингэж хөглөж байхаар Хүрэлбаатарын толгойг ашиглаасай даа
Зочин
2025-03-17 20:35
Хүрэлээ ч МБ хангалттай аваад явчих мэдлэг чадвартай хүн
Зочин
2025-03-17 20:29
Өөр улс төрд орооцолдоогүй мэргэжлийн хүн байхгүй юу
Зочин
2025-03-17 20:16
Энэ хэдэн хулгаыч нараас өар хүн байдаггүй юм бхйх даа.
Зочин
2025-03-17 20:06
За даа. Монгол улсын газрыг 100 жилээр бэлэглэх нэж байсан хүн шүү дээ. Ёстой буруугаас буруу. Яана даа.
Зочин
2025-03-17 19:51
Хүрэлбаатарын туршлага чадвар хаачихав дээ одоо гялалзуулаад өгнөө мундаг шүү
Зочин
2025-03-17 19:01
Ингээд өнгөрлөөдөө!!! Хотгор шанагын уурхай шиг монгол банкыг хэн нэгэнд зарчихаад явнадаа!!!
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up