Х.Баттулгын татаасаар ХБ-ны дэд захирлаар томилогдсон Х.Эрдэнэбаатар ₮1,1 тэрбумын 3 ОРОН СУУЦ, ₮356 саяар үнэлэгдэх 3 МАШИНТАЙ
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, хэд хэдэн албан тушаалтныг томилсон талаар бид өмнө мэдээлсэн.
Тухайлбал, АН-ын гишүүн Х.Эрдэнэбаатарыг тэргүүн дэд захирлаар томилоод буй.
Х.Эрдэнэбаатарын хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд дөрөвдүгээр тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон аймгийн бүсэд нэр дэвшиж, ялагдсан. Түүнийг улс төрийн хүрээнд УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүн гэлцдэг. Тэрбээр санхүү менежментийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд төрийн захиргааны менежментийн мэргэжил дээшлүүлсэн байна. Хувийн бизнес эрхлэхээс гадна Монголын Жюүжицүгийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг байна.
Тэгвэл сонгуульд ялагдсан ч шинэ албан тушаалд очиж чадсан Х.Эрдэнэбаатарын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮65 сая
Гэр бүлийн орлого: ₮29 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /орон сууц -3/
Тээврийн хэрэгсэл: ₮356 сая /Жийп болон туулах чадвар өндөр Lexus, 570, Toyota Harrier, MG MOTORS, MG-RX8 LUX маркийн 3 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮20 сая /Эзэмших-0.07га хоёр газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮16 сая
Хадгаламж: ₮0 сая
Авлага: ₮135 сая
Зээл: ₮192 сая гэж мэдүүлжээ.








