Намдаа “гологдсон“ Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарыг Элчин зөвлөхөөр томилжээ Намдаа “гологдсон“ Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарыг Элчин зөвлөхөөр томилжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм 6°C 3449.0₮
04 сарын 12, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Намдаа “гологдсон“ Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарыг Элчин зөвлөхөөр томилжээ

2025 оны 4 сарын 07

Arslan.mn

Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг Б.Саранчимэг нар Элчин зөвлөхөөр томилогдож байгаа учраас МАН-ын Удирдах зөвлөлөөс чөлөөлөгджээ.

Тодруулбал, намдаа "гологдсон" УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарыг Элчин зөвлөхөөр томилж, ийнхүү гадаад руу явуулахаар болжээ.

Мэргэшсэн, мэргэжлийн гэхээсээ илүү улстөрчдийн ах дүү, хамаатан садан, найз нөхөд, ядахнаа фракц нэг нөхдүүд Элчин сайдаар томилогддог жишиг Монголын хувьд бичигдээгүй хууль болсон. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадаагүй, дэвшсэн ч ялагдсан эсхүл албан тушаалгүй суугаа улс төрчид энэ албанд томилогддог болоод удаж буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа. Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нар Элчин зөвлөхөөр томилогдож байгаа учраас Удирдах зөвлөлөөс чөлөөлсөн байгаа. Нөхөж орж ирэх хүмүүсийг намын бага хурлаар шийддэг. Энэ талаар огт яригдаагүй. Түүнчлэн МАН-ын Удирдах зөвлөлөөр улс төрийн намын тухай хууль болон намын их хурлын талаар хэлэлцсэн" гэв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
662617
1 эможи

Зочин
2025-04-07 21:03
Терийн данхайсан бутцийг цэгцлэх, мэргэжлийн болгож, хариуцлага, хяналт тогтоохгуй бол унэхээр дампуурч бнаа!!!
Зочин
2025-04-07 19:26
Мэдээлэлд ойр албан тушаалтнууд болон Улс төрчдийн дунд 4 жилийн хугацаатайгаар "УЛСЫН ТӨСӨВ, ХӨРӨНГӨНӨӨС ХЭН САЙН ХУЛГАЙ ХИЙХ ВЭ?" уралдаан зохиож, манлайлсан хулгайчуудыг "ЭЛЧИН САЙД", "ЭЛЧИН ЗӨВЛӨХ" гэдэг албан тушаалаар шагнадаг юм шиг санагдаж байна.
Зочин
2025-04-07 12:10
Намдаа гологдоогүй. Ард түмэнд гологдсон юм.
keyboard_arrow_up