АН-ын ЕНБД-аар “жинхлэгдсэн“ Н.Ганибал ₮500 саяын АВЛАГАТАЙ, ₮147 саяын үнэлгээтэй 98 АДУУТАЙ
Ардчилсан намын 35 жилийн түүхт ойг тохиолдуулан Намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж байна.
Харин ҮБХ-ны хуралдаанаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Ганибалыг 98 хувийн саналаар батламжиллаа.
АН-ын ЕНБД-аар жинхлэгдсэн Н.Ганибалын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮189 сая
Гэр бүлийн орлого: ₮106 сая
Орон сууц барилга байгууламж: ₮300 сая /орон сууц-1, авто зогсоол-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮45 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Nissan, Qashqai/
Мал аж ахуй: ₮147 сая /Адуу-98/
Газар: ₮0 сая / газаргүй гэж мэдүүлсэн боловч 2021 онд Эзэмших-513м2-1, Эзэмших-684м2 хоёр газартай байсан/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮26 сая
Хадгаламж: ₮11 сая
Авлага: ₮500 сая
Зээл: ₮0сая гэж мэдүүлжээ.








