Д.Ганбат: Гурван хүний нэг нь ядуу амьдарч байна. Тэгэхээр бид сөрөг хүчний үүргээ ханалттай биелүүлж чадаагүй гэсэн үг
Ардчилсан намын 35 жилийн түүхт ойг тохиолдуулан Намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Ардчилсан нам байгуулагдаад 35 жил болж, өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байна. АН бол Монголын ард түмний захиалгаар байгуулагдсан. Бүх туулах ёстой зовлон жаргалтай хамт явж ирсэн. Монголын ард түмэн, намын бүх гишүүдэд баярын мэнд хүргэе.
Аливаа нам өөрсдийн үнэт зүйл, үзэл баримтлал дээр байх ёстой. Тиймээс АН өөрийн үнэт зүйл, үзэл баримтлал дээр хатуу зогсоох хэрэгтэй байна. Заримд талаар хууль дээдлэх, хүний эрхийн чиглэлээр АН үнэт зүйл дээр зогсож чадахгүй байгаа талаад бий. Өнөөдөр бид баярын өдрийг тэмдэглэхээс гадна хангалттай ажиллаж чадаж байна уу, үгүй уу гэдэг дээр дүгнэлтээ хийж байна.
Гурван хүний нэг нь ядуу амьдарч байна. Тэгэхээр бид сөрөг хүчний үүргээ ханалттай биелүүлж чадаагүй гэсэн үг.
Ардчилсан Нам манлайлах цаг болсон. " гэв.








