Ерөнхий сайдын хөрш, ажлын туршлагагүй С.Буджав  “Эрдэнэс Алт ресурс” ХХК-ийн захирал болохоор хөөцөлдөж явна Ерөнхий сайдын хөрш, ажлын туршлагагүй С.Буджав “Эрдэнэс Алт ресурс” ХХК-ийн захирал болохоор хөөцөлдөж явна
09 сарын 09, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ерөнхий сайдын хөрш, ажлын туршлагагүй С.Буджав “Эрдэнэс Алт ресурс” ХХК-ийн захирал болохоор хөөцөлдөж явна

2026 оны 9 сарын 07

Arslan.mn

Ерөнхий сайд Н.Учрал ойрын хүмүүстээ элэгтэй, өөрийн танил тал, найз нөхдөө үлдээлгүй албан тушаалд томилдог давуу талтай. МАН-ын нэр барисан “намчин” залуус Ерөнхий сайдын буянд бүгд төрийн албаны сул бүтцүүдэд чимээгүй  шигдэн тогтмол цалинжиж, төрийн айлчлалд хүртэл намын залуус дагаж явдаг болсон.

Тэгвэл Ерөнхий сайд Н.Учралтай 10-аад жил хөрш саахалт яваа МАН-ын гишүүн С.Буджав Эрдэнэс Алт Ресурс ХХК-ийн захирал болохоор гүйж явна. Тэрбээр Ерөнхий сайдын квотоор дээрх албан тушаалд томилогдохоор болсон хэмээн өөрөө яриад яваа аж.

Сандагийн Буджав нь Дундговь аймгийн харьяат, 2015 онд Дундговь аймгийн ИТХ-ын дарга, 2016 онд УИХ-ын сонгуульд Дундговь аймгийн 16-р тойрогт бие даан нэр дэвшээд унасан нэгэн. Төрийн албанд ажилласан гэхээсээ илүү тастралтгүй намын ажил хийж явжээ.

С.Буджав нь 2015 онд Дундговь аймгийн Хөгжлийн их сан ТББ-ыг байгуулж, уг ТББ-аараа дамжуулан намын ах нараасаа ажил авдаг гэх яриа МАН-ын хөшигний ард бий. Дундговь аймгийн ИТХ-ын даргаар томилогдоод өөрийн ТББ-аа нээсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн харагдаж буй.

Тэрбээр өөрт нь олигтой албан тушаал өгөхгүй бол Дундговь аймгийнхаа МАН-ыг шантаажилж, дарамталдаг, намын хороогоо муу ажиллаж байна хэмээн төв рүү матдаг хэмээн аймгийн намынх нь залуус ам муутай байдаг гэв.

Ийнхүү эдийн засгийн хямрал, хүнд цаг үед С.Буджав мэт намын залуус улс орны чухал албан тушаалуудад “тооно”-оор заларч буй явдал хэвийн мэт үргэлжилсээр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670555
0 эможи

Зочин
2026-09-07 21:31
хэдэн дарга нар сандал ширээ албан тушаалын төлөа амиа өгөхөөс буцахгүй яаж өөрөө баяжих вэ гэсэн төлөвлөгөөгөөгөө давуулан биелүүлж улам шунаж байдаг нээрээ монгол улс хаашаа явж байна даа Учралаа
Зочин
2026-09-07 21:29
хөрш айлынхаа хүнийг тэтгэж харж үздэг айн
Зочин
2026-09-07 17:48
Монгол ер нь удахгүй дуусах байх. Усгүй тоггүй бинзенгүй болох цаг ойртсоор л...
keyboard_arrow_up