Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

2014 оны 8 сарын 29

Төвийн бүсийн аймгуудын МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болсон байна. Зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАН-ын төвийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн намын хороо, намын дэргэдэх НАМЭХ, НАМОХ, Ахмадын холбоо, Стратеги академийн төлөөлөл 300 гаруй хүн оролцжээ.sМонгол Ардын нам дотоод эв нэгдлээ бэхжүүлэх, ажлын шуурхай чанарыг хангах, намын гишүүд дэмжигчид, шат шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хийж эхлээд байгаа аж. “Нэг зорилго, нэг баг” уриан дор болсон уг зөвлөгөөнөөр цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар зөвлөлдөж, шинэ санаа, ажлын арга барилаасаа бие биетэйгэй хуваалцжээ.

“МАН-аас зохион байгуулсан шинэ бүсчлэлтээр Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр гэсэн төвийн долоон аймаг нэгдэн анхны зөвлөгөөнөө хийж буй. Цаашид аймаг бүрийн онцлогыг шингээн буухиалан зохион байгуулах нь зүйтэй” гэсэн саналыг оролцогчид хэлсэн байна. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат намын шинэчлэл, эв нэгдлийн 27р Их хурлаас хойшхи есөн сарын хугацаанд хийсэн ажлаа дүгнэж хэлсэн үгэндээ “МАН гэх энэ их айл дотооддоо чиглэсэн ажлыг нэлээдгүй хийж, 27р Их хурлынхаа бодлого, шийдвэр, зорилтыг биелүүлж чадлаа.Тухайлбал, 21 аймгийг хоёр удаа тойрч, сүүлийн хоёр сарын хугацаанд 120 гаруй сумын үйл ажиллагаанд оролцож, аймаг бүхэнд намын удирдах ажилтны зөвлөгөөн, өдгөө бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хийж байгаа”-г онцолсон. Мөн тэрбээр Яам, тамгийн газар гээд улс орон даяараа амарсан энэ үед Ардын нам бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан гэдгийг хэлж байсан юм.

Аймгийн төлөөлүүд, орон нутгийнхаа онцлог болон тулгамдсан асуудлуудынхаа талаар ярилцсан. Тухайлбал, Сэлэнгэ аймагт ирж суурших иргэдийн тоо жилээс жилд өсч байгаа. 2008 онд 98 мянган хүн амтай байсан Сэлэнгэ аймагт өдгөө 105 мянган хүн оршин суудаг. Сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, жимс, ногооны аж ахуйгаас гадна зөгийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн Засгийн хэрэгжүүлж буй ажлаас гадна гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлд амжилттай ажиллаж БНХАУ-ын дарга Си Жинпиний айлчлалын хүрээнд Хятадын Харбин мужийн Хайт групптэй тусгайлан гэрээ байгуулж сүүний үйлдвэр байгуулах төсөл дээр ажиллаж эхэлсэн.

Энэ нь МАН-аас явуулж буй бодлого үйл ажиллагаа, удирдлагуудын хамтын ажиллагааны үр дүн” гэдгийг аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлж байна.Нүд хуурах байшин барилга гэхээс илүүтэй хүний хөдөлмөр зүтгэлийг, тодруулбал, баялаг бүтээгч, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүнийг нь зах зээлд гаргах, эдийн засгийн дарамтаас чөлөөлөх чиглэлд түлхүү ажиллаж байгааг тэрбээр онцолжээ. Орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт багассан энэ хүнд үед сэлэнгэчүүд хөдөлөмөр гэх ганц брэндийнхээ хүчинд оны эхнээс өнөөдрийг хүртэл улсад төвлөрүүлэх татварын орлогыг 115 хувиар давуулан биелүүлж чаджээ. Өнөөдийн энэ амжилтууд нь намын удирдлагууд шат шатны байгууллагуудтайгаа нүүр тулан уулзаж, илэн далангүй ярилцан санал бодлоо солилцдог, хамтдаа зөвшилцөж шийдэлд хүрдэгийн үр дүн гэдгийг сэлэнгэчүүд ам бардам хэлж байна.

Зүүн бүсийн аймгуудын МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 25-28-ны өдрүүдэд болсон бол хангай болон баруун бүсийнх ирэх сарын дундуур болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7899
0 эможи
keyboard_arrow_up