Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

М.Энхсайхан Н.Энхбаяр нар уулзсан байна

2014 оны 8 сарын 29

Өнгөрөгч оны наймдугаар сард Ернхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр суллагдсаныхаа дараа Н.Энхбаяр БНСУ-ыг зорьж эмчилгээ хийлгэх нэрээр тэндээ амар жимэр аж төрөх болсон бол М.Энхсайхан өдгөө “Таван толгой цахилгаан станц” төслийн даргаар ажиллаж байгаа билээ.
Тэгвэл нэгэн цаг үед нэг зорилго дор бат зангилагдаж явсан улстөрчид маань саявтархан БНСУ-д тааралдаж хамтдаа зургаа татуулжээ. Энэ тухай М.Энхсайхан өөрийн фэйсбүүктээ “Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзаж биеийн байдлыг нь асуулаа. Зурхний судас зангирсан, цусан хангамж удирддаг тархины төв ажиллагаа тасалдалтай гэсэн хоёр том асуудалтай байгаагаа хэлэв.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг зүдэрч явахад нь очиж нөхөрлөсөн цөөхөн хүмүүсийн нэг бол МҮАН-ын дарга М.Энхсайхан. Тэдний тухайд “Шударга ёс” эвсэл гээчийг байгуулж 2012 оны сонгуульд хүч үзсэн нь  чамлахааргүй амжилтыг авчирч, Н.Алтанхуяг “МАХН-МҮАН”-ын эвслийг Засагт урих гол шалтгаан тэгж бий болсон юм.

Харин үүний дараа буюу Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах үеэр МҮАН-ын дарга М.Энхсайхан Сангийн сайд болох нь бараг л тодорхой байсан. Тухайн үед сайд нарын суудлыг хуваарилахдаа МҮАН арай илүү суудал авах ёстой гэгдэж ч байв.

Гэтэл нөхцөл байдал эсрэгээр эргэж, Н.Энхбаяр шоронгоос МАХН-ыг удирдах барьцаа улам бүр чангатгаснаар асуудал бишдсэн юм. Улмаар Засгийн газрын шинэ томилгоо Н.Энхбаярын улс төрийн нүүдлийг даган хойшилж, М.Энхсайхан гэдэг хүнээс нэг удаагийн дайралтаар л Сангийн сайдын суудлыг булааж авсан гэж хэлж болно.

Ингэхдээ “УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвсэл Н.Энхбаяр гэдэг хувь хүний улс төрийн карьерийн хүчээр бүлэг байгуулах хэмжээний суудалтай болж чадсан” гэх өмчрөхсөн улс төрөөс үүдэн МАХН эрх мэдэл бүхий албан тушаалтны тоогоороо МҮАН-аас илүүрхэх ёстой гэсэн зарчим үйлчилж эхэлсэн байна. Магадгүй энэ зүйл тэдний нөхөрлөлд цэг тавьсан гээд хэлчихэд нэг их буруудахгүй.

Өнгөрөгч оны наймдугаар сард Ернхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр суллагдсаныхаа дараа Н.Энхбаяр БНСУ-ыг зорьж эмчилгээ хийлгэх нэрээр тэндээ амар жимэр аж төрөх болсон бол М.Энхсайхан өдгөө “Таван толгой цахилгаан станц” төслийн даргаар ажиллаж байгаа.

Тэгвэл нэгэн цаг үед нэг зорилго дор бат зангилагдаж явсан улстөрчид маань саявтархан БНСУ-д тааралдаж хамтдаа зургаа татуулжээ. Энэ тухай М.Энхсайхан өөрийн фэйсбүүктээ “Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзаж биеийн байдлыг нь асуулаа. Зурхний судас зангирсан, цусан хангамж удирддаг тархины төв ажиллагаа тасалдалтай гэсэн хоёр том асуудалтай байгаагаа хэлэв. Монголдоо ойрын үед ирэхийг санал болгов оо. Монгол нутаг танд эм болох нь гарцаагуй шүү дээ гэлээ” хэмээн хэлсэн тухайгаа бичжээ.

- See more at: http://politics.time.mn/content/48745.shtml#sthash.I8jQj4AO.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7918
0 эможи
keyboard_arrow_up