Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.Шийлэгдамба: Э.Эрдэнэжамьяаны хэрэг бол улс төрийн хэлмэгдүүлэлтийн үргэлжлэл

2014 оны 9 сарын 12

Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, иргэн бүрийн ашиг сонирхолд хамаатай том асуудал юм. Өнөөдөр энэ үйл явц үргэлжилж байна гэж МАХН-ын зүгээс үзэж байна.

ТВ-9 телевизийн "Энэ өдөр" мэдээллийн хөтөлбөрийн “Тодруулга” буланд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба оролцлоо.

Тэгэхээр Монголд сүүлийн үед  1930-аад оны "Хэлмэгдүүлэлт" дахин давтагдаж байна гэсэн мэдээлэл ихээр гарах боллоо. Энэ тал дээр та  ямар байр суурьтай байна вэ ?

Улс төрийн төрийн хэлмэгдүүлэлт бол өнгөрсөн зууны Монголын түүхэнд “хар”-аар бичигдэх үйл явдал юм. Энэ бол хэзээ ч дахин сэргэж магадгүй зүйл.

Тэгэхээр хэлмэгдүүлэлт юунаас болж гардаг вэ гэхээр мэдээж эрх мэдлийн төлөөх тэмцэл, өөр нэг улсын санаархлын нөлөөнөөс үүсдэг.

Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, иргэн бүрийн ашиг сонирхолд хамаатай том асуудал юм. Өнөөдөр энэ үйл явц үргэлжилж байна гэж МАХН-ын зүгээс үзэж байна.

Үүний хамгийн тод жишээ нь МУ-ын гурав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгтэй холбогдуулан ойлгож болно.

Тэгэхээр МАХН-ын зүгээс улс төрийн хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилж байна гэсэн байр суурьтай байна.

Мэдээж шүүх хурал хэрхэн явагдав, эцэст нь ямар асуудал дээр ял өгөв гэдэг нь хүн болгонд ойлгомжтой зүйл болсон. Хэзээ нэгэн цагт энэ хэргийн хар цагаан нь тодорхой болж дэнслэгдэн, шударга үнэнээр шийдэгдэж цагаадна гэж итгэдэг.

Бас өөр нэг жишээ бол Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэжамъяаны хэрэг юм. Хүн бүхэн өөрийн санал хүсэлтээ явуулах эрхтэй Олон улсын “Интерпол” гэдэг байгууллагад зүгээр нэг мэйл бичсэний төлөө баривчилж ял өгсөн.

Энэ хэрэг ч гэсэн үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр МАХН-ын зүгээс улс төрийн хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилж байна гэсэн байр сууриа онцолмоор байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8595
0 эможи
keyboard_arrow_up