Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Асуудал-Шийдэл” хэлэлцүүлэг боллоо

2014 оны 9 сарын 24

Монгол Ардын Намын дэргэдэх "Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо" оюутнуудын өмнө тулгамдаж буй асуудлаар нийт 30 гаруй улсын болон хувийн их, дээд сургуулийн төлөөлөлүүдтэй "Асуудал-Шийдэл" гэсэн хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт МАН-ын НХБГ-ын дарга С.Чинзориг, НАМОХ-ны Ерөнхийлөгч Б.Амарсанаа, НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга нар оролцлоо. Уг хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн төлөөллүүд нийт оюутнуудын дунд тулгамдаж буй асуудлуудыг чөлөөтэй ярилцаж, хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн юм.

Нэгдүгээрт их дээд сургуулиудын сургалтын төлбөр жил ирэх тусам нэмэгдсээр байгаа ч сургуульд зарцуулагдсан зүйл бараг байхгүй өөрөөр хэлбэл хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихдог гэж хэлж болохоор байгаа аж. Жишээлбэл МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байр гэхэд оюутнуудаас хоёр жил дараалан сургалтын төлбөр дээр нэмж 100 мянган төгрөг сул авсан боловч засварын ажил хийгдээгүй хоёр хаалга л шинээр сольж хийсэн байна. Мөн зарим сургуулиуд багшлах боловсон хүчин сул, байгаа багш нар нь хоцрогдсон арга барилаар хичээл заадаг төгсөөд ажлын туршлагагүй нэг үгээр хэлбэл хэдхэн зузаан дэвтэр барьсан диплом өвөртлөсөн хүмүүс болох вий хэмээн тэд санаа зовж байгаа аж. Багшлах боловсон хүчин, сургуулийн орчин, сургалтын чанар сайжирч тэдний төлсөн төлбөр хэрхэн зарцуулагдаж байгааг өөрсдөө мэддэг болчихвол өндөр сургалтын төлбөр төлөхөд татгалзах зүйлгүй хэмээн дуу нэгтэй хэлж байна. 

Хоёрдугаарт оюутны смарт картыг тойрсон элдэв асуудлууд орж байна. Үүнд зарим сургуулиудад курс ахих тусам смарт картын хүрэлцээ муу болдог бөгөөд үүнээс болоод цөөхөн смарт картаа хэн нь авах вэ гэхээс авахуулаад асуудал чирэгдэл дагуулдаг байна. Мөн смарт карт 21 цагаас хойш нийтийн тээврийн хэрэгслүүдэд үйлчлэхгүй байгаа нь учир дутагдалтай байгаа аж.

Гуравдугаарт сургалтын голч дүнг тооцох арга сургуулиудад зөрүүтэй байгааг шударга бус байна хэмээн оюутнуудын төлөөлөл үзэж байна. Жишээлбэл ШУТИС-д 2-оос доош голч дүнтэй оюутнууд маш олон байхад зарим хувийн сургуулиудад тийм голч дүнтэй оюутан бараг байдаггүй аж. Энэ нь үндэсний тэтгэлэг олгох журамд шинээр тусгагдсан учир энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгааг тэдний зүгээс хүссэн юм. Мөн үндэсний тэтгэлэг олгох журамд тухайн сургуулийн төгсөгчдийн 30-аас дээш хувь нь ажлийн байртай болсон нийгмийн даатгал төлсөн байх шаардлагатай гэж байгаа нь одоо сурч байгаа оюутнуудад хамааралгүй зүйлийг тусгаж байгаа учир дутагдалтай заалт байна хэмээсэн юм. 

Дөрөвдүгээрт оюутны дотуур байрны хүрэлцээ муу, дотуур байрнууд амьдрах орчин муу байгааг сануулж байна. Жишээ нь дотуур байранд халуун тогоо залгаж болохгүй гэхээс авахуулаад чөлөөт цагаа өнгөрөөх заал байдаггүй гэх мэтчилэн асуудлуудыг дэвшүүлж байлаа. Түүнчлэн оюутны байр гэсэн боловч дотор нь цөөнгүй айл өрхүүд амьдарч байгаад тэд шүүмжлэлтэй хандаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9231
0 эможи
keyboard_arrow_up