Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын бүлгийн зарим гишүүн “Дахин хоёр яамыг цомхотгох шаардлага тавья” гэжээ

2014 оны 10 сарын 03

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Засгийн газрын шинэ бүтцийн талаар Ерөнхий сайдтай санал солилцох гэсэн боловч тэрбээр ирээгүй. Харин тус бүлгийн хуралдааны үеэр гишүүд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй нь танилцсаны дараа “Дахин хоёр яамыг цомхотгох ёстой” гэсэн шаардлага тавина гэсэн саналыг дэвшүүлэхээр тогтсон гэнэ. Үүнд нэг нь ССАЖЯ-ны сураг дуулдаж буй. Мөн Геологи, уул уурхайн салбарыг эрчим хүчний яамнаас салгах нь “нүдээ олоогүй хэрэг” гэж үзэх гишүүн ч цөөнгүй байжээ. Энэ бүхнийг эцэслэн шийдсэний эцэст улсын нэгдсэн Төсвийн тухай хуулийг хэлэлцэх тул гарц олж байж дараагийн алхмыг хийхээс өөр аргагүй юм. Нөгөөтэйгүүр бүтцийн өөрчлөлт хийхийн цаана хариуцлага хүлээх ёстой гэдэг дээр санал нэгдсэн аж. Тэд өнөөдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9668
0 эможи
keyboard_arrow_up