Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

"Эдийн засагт эерэг дүн гарахгүй бол олонх Засгийн газраа хэрхэхээ шийднэ” гэсэн хэвээрээ юу, Д.Эрдэнэбат дарга аа!

2014 оны 10 сарын 03

Зөв оношлоогүй “хорт хавдар”-ыг эдгээж чадахгүй нь анхнаасаа ойлгомжтой. Үүний нэгэн адил манай эрх баригчид ч эдийн засгийн хямралын оношоо буруу тавьсан. Тэр ч байтугай хямрал” гэж нэрлэхээс хүртэл эмээж “хүндрэл” хэмээн өөрсдийгөө тайвшруулж байна.

“ЭЗЭН- 100” хөтөлбөр хэрэгжихгүй, үр дүнгүй хоосон амлалт болох нь анхнаасаа тодорхой байсан. Энэхүү хөлбөрийг боловсруулахдаа эрх баригчид  ямар ч тооцоо судалгаагүй, цаг хугацааны мэдрэмжгүй, өөрсдийн фракц бүлэглэлийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан нь энэ Засгийн газрын удаа дараагийн үйлдэл, алхамуудаас харагдаж байна.

“ЭЗЭН -100” хөтөлбөрт тусгаж, хэрэгжүүлэхээр заасан чиглэлүүдийн дийлэнх нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бүтцэд тохироогүй арга хэмжээнүүдийг зорилт болгосон. Тийм ч учраас энэхүү хөтөлбөр анхнаасаа хэрэгжих боломжгүй байсан гэдэг нь тодорхой байсан.

Энэ нь улс орны эдийн засагт бий болсон нөхцөл байдлыг зөв үнэлээгүй, эдийн засгийн бодит хямрал тулгарсан шалтгааныг оновчтой оношлож чадаагүй, сөрөг хүчнээс жил гаруйн өмнөөс анхааруулж, хэлж, шаардаж байсан асуудлуудыг удаа дараа үл ойшоож, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлээгүй хугацаа алдсан, эрх баригчид улс орны эрх ашгийг уландаа гишгэж өөрсдийн дотоод зөрчил, фракц  хоорондынхоо зөрчилд анхаарлаа хандуулж ямар ч аргаар хамаагүй өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж, эрх мэдлээ  хадгалж үлдэх гэсэн увайгүй санаархлын золиос болж өнөөдөр Монгол Улс эдийн засгийн гүн хямралд  ороод байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахалсан  Эдийн засгийг эрчимжүүлэх  үүрэг бүхий  Эдийн засгийн зөвлөлөөс  100 хоногийн ажлын үр дүнгийн талаар  “хариуцлагаас хуваалцахгүй” гэдгээ мэдэгдлээ. Тэд “Сайн дураараа ажиллаж байгаа хүнтэй  та хариуцлага тооцох гээд байгаа юм уу” гэж  сэтгүүлчээс ууртайхан ам асууж байна. Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх “Дэлхийн бүх улсад эдийн засгийн хямрал тохиож байхад ганцхан бидэнд нүүрлэж байгаа мэтээр асуудлыг дэвэргэх хэрэггүй. Дэлхийн том улсуудын шийдэж чадаагүй байгаа эдийн засгийн асуудлыг Монголын Засгийн газар дангаараа шийдэж чадахгүй” гэсэн юм.Тэрээр “Ам доллар бол Засгийн газрын хариуцдаг зүйл биш, Ам долларын ханшийг Монголбанк хариуцах ёстой. Валютын ханшийг буулгана гэсэн амлалт өгөөгүй. Ерөнхийдөө амьдрал дээр бууж ирж байна. Үүнийг л байгаа байдлын бодит ханш гэж болно” гэж мэдэмхийрэв.

“Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа тодорхой учраас хэрэгжилтийг хангахад анхаарлаа хандуулж ажиллахыг Та бүхэнд уриалж байна” гэснээр УИХ-ын дарга хаврын чуулганаа хаасан бол,  УИХ дахь АН-ын бүлгийн дарга “Эдийн засагт эерэг дүн гарахгүй бол олонх Засгийн газраа хэрхэхээ шийднэ” гэж эрс шийдэмгий мэдэгдэж байсныг эргэн сануулахад илүүдэхгүй болов уу.

Эцэст нь иргэд энэ хөтөлбөрт ямар үнэлэлт, дүгнэлт өгснийг харъя.

Засгийн газрын “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” Таны бодлоор эдийн засагт ямар нэгэн өөрчлөлт орсон уу? гэсэн санал асуулгад 3245 иргэн санал өгсөнөөс “орсон” гэж долоон хувь, “ороогүй” гэж 29 хувь нь үзсэн бол эдийн засаг “бага зэрэг сэргэсэн” гэж дөрвөн хувь, “эдийн засаг сэргэх нь бүү хэл уруудлаа” гэж 54 хувь, мэдэхгүй гэж зургаан хувь нь хариулжээ.  Санал өгсөн нийт иргэдийн олонх нь буюу 54 хувь нь эдийн засаг сэргэх нь бүү хэл уруудсан гэж үзжээ.

Манай улсын зээлжих зэрэглэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн буурч эхэлсэн ба хамгийн сүүлд Moody’s В1 –ээс В2 negative болгож бууруулсан байна. Өөрөөр хэлбэл манай улсын санхүүгийн байдал муудах магадлал өндөр ба энэ тохиолдолд оруулсан хөрөнгө оруулалтаа алдах магадлал маш өндөр гэдгийг дэлхий нийтэд анхааруулжээ. Өрсөлдөх чадварын индексээр 2012 онд 96 дугаар байрт орж байсан нь энэ онд 107 дугаар байрт орж, 11 байраар  ухарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9685
0 эможи
keyboard_arrow_up