Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Элбэгдорж: Энэ айлчлал хоёр улсын цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой байх болно

2014 оны 10 сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Ерөнхийлөгч Хайнц Фишер нар Монгол Австрийн бизнес форумд оролцож үг хэллээ. Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Ерөнхийлөгч Хайнц Фишер форумд оролцогчдод хандан хэлсэн үгэндээ, Австри улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 51 жил өнгөрчээ.

 

Энэ хугацаанд хоёр улсын хамтын ажиллагаа соёл урлаг аялал жуулчлал  эдийн засгийн бүхий л салбарт идэвхтэй үргэлжилж үр ашигтай өргөжин тэлж байна. Өнөө өглөө би миний зочин ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж ярилцахдаа, хоёр улсын харилцааг цаашид тэлэх боломжтой олон санал боломжуудын талаар ярилцлаа. Монгол Улсын хурдтай хөгжиж буй эдийн засагт Австри санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэр тусмаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд  чиглэсэн  дэмжлэгээ нэмэгдүүлэх болно. Монгол Австри улс нь хоёулаа далайд гарцгүй орон билээ. Тиймээс бүс нутаг газарзүйн энэ онцлогоо давуу тал болгож бүхий л талаар бие биеэ дэмжин ажиллах  болно.

Монгол Улс бол зүүн хойд хийгээд зүүн өмнөд азийн  бүс нутгийн тогтвортой байдал, хамтын ажиллагаанд хамгийн нөлөөтэй идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг орон. Энэ долоо хоногт Италийн Милан  хотноо болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад Монгол улс идэвхтэй байр суурьтай оролцох гэж буйд баяртай байна.

Өнгөрсөн онд Австри Монголын  хооронд эдийн засгийн салбарт нэг сая гаруй долларийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүнийг цаашид улам нэмэгдүүлэх боломж бололцоо бий. Өнөөдөр болж буй хоёр орны эдийн засгийн форум нь үүнд  гол нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой форум болно гэдэгт итгэлтэй байна. “ гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ “Эрхэм Ерөнхийлөгч  Хайнц Фишер, эрхэм ноён Австри улсын эдийн засгийн тамхимын дэд Ерөнхийлөгч Рихард Шөнц ноёд хатагтай нараа, юуны өмнө хоёр улсын эдийн засгийн форумд оролцож ийнхүү үг хэлж байгаадаа мөн энэхүү албан ёсны айлчлалд намайг урьсан ноён Ерөнхийлөгч Фишэрт гүнээ талархаж байна. Мөн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг  өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа эдийн засгийн тамхимын Ерөнхийлөгчид талархаж байна. Өнгөрсөн хоёр жилд Австрийн эдийн засгийн танхимаас олон бизнес уулзалтуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.  Энэ айлчлал хоёр улсын цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой  байх болно гэдэгт би итгэлтэй байна. Би энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Манай хоёр улсын хувьд адил төстэй олон зүйл бий. Нэгэн цагт Монгол улс агуу эзэнт гүрэнг байгуулж  байсан бол Австри ч ялгаагүй агуу эзэнт гүрнийг байгуулж байсан. Монгол улс дэлхийд агуу соёл, өв уламжлалыг бий болгосон  бол Австри ч мөн агуу соёл өв уламжлалыг бий болгосон улс. Дэлхийд олон улс орон бий ч ийм хувь заяа хэн бүхэнд оногдоогүй юм. Монголчууд 13-14 зуунд  Ази Европыг холбосон анхны чөлөөт худалдааг үүсгэж мөн олон улсыг дамнасан торгоны замыг бий болгосон. Мөн хамгийн шударга хууль цаазыг бий болгож мөрдүүлж байлаа. Чингис хааны ач алтан ордны улсыг  байгуулж  Ази Европтой  худалдааны харилцааг тогтоохоор  Австрийн Венад дөчөөдхөн киломтерийн цаана ирээд буцсаныг та бүхэн мэдэх үү. Тэгвэл би өнөөдөр наймхан цаг нисэж ирээд өнөөдрийн энэ бизнес форумд оролцож байна. Европд олон хүн Монгол улс бол 1990 онд коммунист системээс татгалзаж Ази тивд ардчиллыг эхлүүлсэн анхны орон гэдийг тэр бүр мэддэггүй байх. ОХУ, БНХАУ-ын дунд оршдог Монгол улс нь бүс нутагтаа төдийгүй дэлхийд ардчиллыг хамгийн амжилттай хэрэгжүүлсэн жишиг орон. Өнөөдөр Монголд улс төр, эдийн засгийн либерал систем тогтсон. Хөрөнгө оруулагч, хамтарсан бизнес эрхлэгч хэнд ч болов манай улсын төрийн систем тогтвортой байна гэдгийг би батлан хэлж чадна. Монгол улс газарзүйн байршлын хувьд хамгийн гайхамшигтай орон. Манай улс 3 сая хүн амтай, 1.5 сая хавтгай  дөрвөлжин нутагтай, 60 сая малтай. Ийм газар нутагт аялал жуулчлалыг өргөжүүлэхэд хамгийн таатай гэж бодож байна.  Хэрвээ та говь үзэхийг хүсэж байвал говь бий. Уулсыг үзэхийг хүсэж байвал уулс бий. Хязгааргүй тал нутгийг харахыг хүсвэл тэр бүхэн Монголд бий. Бид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд Европын болоод Азийн зарим орнуудад Монголд 30 хоног аялахад визгүй болгосон. Та бүхнийг Монголдоо урьж байна” гэж хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10136
0 эможи
keyboard_arrow_up