Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ц.ЭЛБЭГДОРЖ: Хорват болон Казакстаны төрийн тэргүүн нарт баяр хүргэе

2014 оны 10 сарын 17

Италийн Милан хотноо  өнөөдөр (10-р сарын 16) эхэлсэн Ази-Европын уулзалт (Asia-Euvrope Meeting) буюу АСЕМ-ын дээд түвшний  10 дугаар уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцож Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ: “Юуны өмнө энэхүү дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаа Италийн засгийн газарт талархлаа илэрхийлье. Мөн “АСЕМ”-ийн эгнээнд шинээр гишүүнээр элсэж байгаа Хорват болон Казакстаны төрийн тэргүүн нарт баяр хүргэе.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь олон улс, дэлхий дахинд Эбола вирусын  тархалт,  бүс нутаг дахь мөргөлдөөн тэмцэл, терроризмын аюул өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд болж байгаагаараа онцлог юм

Өнөөдөр болж байгаа “АСЕМ”-ийн чуулган нь дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүд энэ асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэж, санал бодлоо солилцож нэгдсэн байр суурьт хүрэх бололцоог олгох ёстой.

Өнгөрсөн сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Монгол улс дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх байр сууриа илэрхийлж, үүний төлөө шийдвэртэй алхам хийхийг дэлхийн хамтын нийгэмлэгийн орнуудад уриалсан билээ.

“АСЕМ”-ийн чуулган Ази Европын бүс нутгийн уялдаа хамтын ажиллагаа , чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тогтвортой хөгжлийг  улам нэмэгдүүлнэ гэдэгт бид санал нийлж байна. Монгол Улс үүний төлөө тодорхой санаачилга гаргаж байгаа. Тухайлбал өнгөрсөн сард  Душанбе хотноо ОХУ,Хятад, Монголын 3 талт дээд хэмжээний уулзалт анх удаа болж, транзит тээврийг хөгжүүлэх, дэд бүтэц хамтын ажиллагаа болон худалдааны саад бэрхшээлийг арилгахаар тохиролцсон юм. Хятад,Монгол, Орос улсын хамтын ажиллагаа ийнхүү хөгжиж байгаа нь Ази Европыг улам ойртуулж холбоход томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Зүүн хойд Ази дахь  энхтайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах  нь манай улсын Үндэсний аюулгүй байдлын бодлогын тэргүүлэх чиглэл юм. Улс орнууд харилцан нээлттэй саналаа солилцох нь бидний харилцааны итгэлд түлхэц үзүүлэх болно. Үүнтэй холбогдуулан миний санаачилсан “УБ-ын яриа хэлэлцээр”-ийн хүрээнд Монголд Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын уулзалт, Олон улсын судлаачдын бага хурал, Зүүн хойд Азийн хотуудын захирагч нарын уулзалтыг  амжилттай  зохион байгууллаа.

Эцэст нь дүгнэж хэлэхэд Ази Европ илүү өргөн хүрээнд хамтран ажиллахад өнөөдрийн дээд хэмжээний уулзалтын үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.” гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10267
0 эможи
keyboard_arrow_up