Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын MIT сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014 оны 10 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр дэлхийн топ 100 их сургуулийг тэргүүлдэг АНУ-ын MIT буюу Массачусеттсын Технологийн Институтын Гадаад харилцаа эрхэлсэн захирал Д.Виддек тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

Боловсрол, шинжлэх ухааны яамны урилгаар тэд Монголд ирж их, дээд сургуулиудын үйл ажиллагаатай танилцан судалгаа хийж байгаа юм байна. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Энэ түншлэл маш чухал юм. Монголын их, дээд сургуулиудтай MIT хамтарч ажиллах гэж байгаа нь   ихээхэн ач холбогдолтой. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч, Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс ч дэмжиж ажиллах болно. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын хөгжилд тодорхой хэмжээний түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Боловсрол, шинжлэх ухааны салбарт тулгуурласан энэ хамтын ажиллагаа нь Монголын боловсролыг дэлхийн түвшинд хөгжүүлэх үндэс суурь болох юм. Бид цаашдаа олон улстай ийм төрлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутагтаа боловсролын төв болно гэдэгтээ итгэлтэй байна. Олон орны эрдэмтэй, чадалтай хүмүүс Монголд ирж боловсролын салбарт ахиц гарна гэдэгт итгэж байна. Ингэснээр дэлхийн түвшний боловсрол Монголд дэлгэрэх төв болно гэдэгт найдаж байна” гэв.

Массачусеттсын Технологийн Институтын Гадаад харилцаа эрхэлсэн захирал Д.Виддек “Монгол Улсын Ерөнхийлөгч биднийг хүлээн авсанд маш их талархаж  байна. Та бол дэлхийн хэмжээний боловсролтой хүн гэдгийг бид мэднэ. MIT-ийн төлөөлөгч бидэнд Монголын талтай хамтарч ажиллах гурван шалтгаан бий. Нэгд, Монгол бол урт удаан түүхтэй, залуучуудын орон юм. Хоёрдугаарт, технологийн боловсролоор дамжуулж энэ чиглэлийн шинжлэх ухаан хөгжүүлэх боломжтой. Гуравдугаарт, Монгол бол газар нутаг том, хүн ам цөөн. Төсөл хэрэгжих боломж сайтай. Үр дүн нь хурдан харагдах бололцоотой юм. Монголчуудын боловсролд ханддаг хандлага нь бидний төслийг үр дүнтэй хэргэжүүлнэ гэдэг итгэлийг төрүүлж байна” гэлээ.

MIT Монгол Улстай түншилснээр Монголын эдийн засгийг дэлхийн эдийн засагтай холбох, Шинжлэх ухаан, технологийн дэлхийн хэмжээний дэд бүтцийг бий болгох, АНУ-ын хөгжлийн чиг хандлагыг үүнд тусгах, Монголд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх бололцоог судлах зэрэг ажлыг хийх юм байна.

Мөн Массачусеттсын Технологийн Институт нь дэлхийн топ 100 их сургуулийг тэргүүлдэг тул түүний салбарыг нээснээр дэлхийн нэг номерын боловсролыг Монголдоо сурах бололцоо нээгдэх юм. Дэлхийн тэргүүлэх 100 их сургуульд тэнцэж элсвэл төрөөс зардлыг нь даах тухай Монгол Улсын Ероөнхийлөгчийн зарлигтай ч энэхүү үйл ажиллагаа уялдаж байгааг мөн онцолж байлаа. Ингэснээр Монгол Улс ирээдүйд бүс нутгийнхаа шинжлэх ухаан, технологийн төв болж, энэ түвшний боловсролыг экспортлох бололцоо ч гарах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10530
0 эможи
keyboard_arrow_up