Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг Засгийн газарт гардуулан өглөө

2014 оны 4 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасныг өнөөдөр Засгийн газарт гардуулан өгөх ёслол болов. Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  гардуулж, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх нар хүлээн авлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар гарын үсэг зурсан уг зарлигт:

 Нэг. Монгол Улсад хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, уялдаа холбоог хангах, энэ ажилд төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай.

           1.Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөөнд хяналт шинжилгээ хийх, түүнд тулгуурлан цаашид баримтлах бодлогыг тодорхойлох, бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангах;

            2.Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, цаашид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын бүлэг байгуулан ажиллуулах, урамшуулал олгох санжүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох, мэдээлэл өгсөн, илрүүлсэн сайн дурын бүлэг, цагдаагийн албан хаагчдад урамшуулал олгох чиглэлээр Ойн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжид нэмэлт оруулах;

            3.Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, хяналт шалгалтыг  сайжруулах, иргэдийн ахуйн хэрэгцээний мод, модон материалын эрэлтэд нийцсэн  нийлүүлэлт бүхий ойн тогтвортой менежментийн “сайн засаглал”–ын  тогтолцоог бий болгох;

            4.Хууль бус мод бэлтгэхэд ашигласан техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулсан орлогын хэмжээгээр зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн, баримтжуулсан, мэдээлсэн иргэн, идэвхтэн байгаль хамгаалагч, сайн дурын бүлэг болон зөрчлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаагийн албан хаагчид урамшуулал олгох шуурхай тогтолцоог бүрдүүлэх.       

            Хоёр. Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүр улсын төсөвт тусгах, зарлигийн биелэлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан тайлагнаж байхыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т үүрэг болгосугай.        гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1658
0 эможи
keyboard_arrow_up