Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 30, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

2014 оны 5 сарын 23

БНХАУ-ын Шанхай хотноо  болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA)  бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалтад оролцсон  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр эх орондоо ирлээ.

 

Уулзалтын төгсгөлд гаргасан хамтарсан тунхаглалд Монгол Улсын санаачилсан цөмийн зэвсэггүй статусаа бататган бэхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын байр суурийг урагшлуулах болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Монгол улсын дэвшүүлсэн “ Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлага зэргийг оруулсан байна.

“Энх тайван,тогтвортой, хамтын ажиллагааны шинэ Азийн төлөө яриа хэлэлцээ, итгэлцэл, харилцан уялдааг нэмэгдүүлэх нь” сэдвийн дор болсон уг арга хэмжээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлснээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3371
0 эможи
keyboard_arrow_up