Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Орхон аймагт үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тэмдэглэв

2014 оны 5 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний номын сан, Орхон аймгийн Боловсролын газар, Орхон аймгийн номын сан, номын төв, “Бичиг соёл” ТББ хамтран Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тавдугаар сарын 26-27-ны өдөр Орхон аймагт тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2010 оны долдугаар сарын 6-ны өдөр 155 дугаар зарлиг гаргасан билээ. Орхон аймгийнхан уг зарлигийг хэрэгжүүлэх талаар ихээхэн анхаарч, идэвх чармайлттай ажиллаж байгаа юм.

Тус аймагт болж буй Үндэсний бичиг үсгийн баярын өдрийн хүрээнд Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд  монгол үсгээр таталган бичих, хичээнгүй бичих, түргэн унших зэрэг тэмцээнүүд болж, амжилттай оролцсон сурагчдад дурсгалын бичиг, мөнгөн шагнал гардуулж, Монгол бичгийн хичээнгүй уран бичлэгийн сургалт явуулж, арга туршлагаасаа хуваалцлаа.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд болон уран бичээч Д.Ганбаатар урилгаар оролцож, Төрийн тэргүүний зарлигийг олон нийтэд сурталчлан тайлбарлав. Монгол хэл бичиг, соёл, сэтгэлгээгээрээ нэгдэн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсанд оролцогчид, иргэд сэтгэл хангалуун байсан бөгөөд цаашид уг арга хэмжээний цар хүрээг  өргөжүүлэн аймаг бүрт хэрэгжүүлэхийг уриаллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2010 оноос “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг уламжлал болгон өмнө нь Улаанбаатар хот, Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь, Архангай, Орхон аймагт тус тус зохион байгуулсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3569
0 эможи
keyboard_arrow_up