Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа уул уурхайн компаниудын хувьцааны ханш унав

2017 оны 10 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Алтны уурхайд Төр онцгой бодлого хэрэгжүүлэх, хяналтаа тогтоох шаардлага үүсэж байна" гэж үзлээ. Тухайлбал, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монгол банканд тушааж байх хатуу болзлыг тулгах зохицуулалт бүхий хуулийн өөрчлөлтийг удахгүй УИХ-д өргөн барина гэдгээ мэдэгдсэн юм. Ийнхүү Монгол Улсын Төрийн тэргүүн байр сууриа илэрхийлсний дараа Монголд алт, зэсийн хайгуул хийж байгаа, гадаадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны ханшид сөрөг хөдөлгөөн давамгайлсан байна.

Arslan.mn

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас “Kincora Copper”-ийн хувьцаа 1.45 хувиар суларч, 0.34 канад доллар болсон байна. Тус компани Хүрэл үнэг, Баян тал зэрэг өндөр хайгуулын илэрцтэй талбайнуудад үйл ажиллагаа явуулж байгаа юм. Зөвхөн Баян тал орд л гэхэд “Оюу Толгой”-той төстэй өндөр чанартай агууламжтай байх магадлалтай гэж тус компани мэдээлж байв.

Баян Хөндий, Алтан нар ордод хайгуул хийж байгаа “Erdene Resource Development”-ийн хувьцаа 4.11 хувиар буурч, 0.7 канад доллар болсон бол “Entree Resources”-ийн хувьцааны ханш 5.45 хувиар суларч, 0.03 канад доллар болжээ.

Харин Гацууртын ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа “Centerra Gold”-ийн хувьцааны ханш 1.02 хувиар өсөж, 8.88 канад доллар болоод байна. Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар “Centerra Gold” болон Монголын Засгийн газар хоорондын хэлцэлд одоог хүртэл ахиц гараагүй байна.

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines”-ийн хувьцааны ханш өөрчлөгдөөгүй. 0.27 австрали доллар дээр тогтжээ. Хармагтай, Оюут улаан ордод хайгуул хийж байгаа тус компани хаалттай хүрээнд нэмэлт санхүүжилт татахаар зорьж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47688
0 эможи
keyboard_arrow_up