Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баттулга: Газар дээрх баялгийн түүхий эдийг Европ технологиор боловсруулж гаргах хамтарсан үйлдвэрүүдийг өргөжүүлье

2017 оны 11 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын холбоо, түүний гишүүн орнуудын Элчин сайд нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Европын холбоо, Бельги, Финланд, Австри, Словак, Эстони, Грек, Литва, Унгар, ХБНГУ, Франц, Швед, Мальта, Латви, Словен, Чех, Итали, Болгар, ИБУИНВУ, Нидерланд, Люксембург, Испани, Дани зэрэг орноос Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр хэлэхдээ “Европын холбоо, түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарт оройн мэнд хүргэе. Жил бүр болдог энэ уулзалт өргөн бүрэлдэхүүнтэй болж байгаад талархаж байна. Дөрвөн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн Европын холбооны Элчин сайдын яам Монгол Улсад өнөөдөр нээгдэж байгаад баяртай байна.



Энэ бол Монгол Улс Европын холбоотой зах зээлийн болон бусад харилцаагаа өргөжүүлэхэд чухал хурдтай, шуурхай арга хэмжээний илэрхийлэл гэж үзэж байна.

2016 оны статистик мэдээгээр Монгол Улсаас Европын холбоотой хийсэн худалдааны эргэлт 1,2 орчим тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт нь 643 сая ам.доллар, үлдсэн нь импорт байгаа юм.

Европын холбоо гэдгээр авч үзвэл энэ том тоо биш. Миний хувьд бизнесийн салбараас улс төрд орсон учраас аж ахуй, эдийн засгийн талыг илүү анхаарч ярьдаг.

Монгол Улс дэлхий нийтээр сонирхдог хоёр том гүрний дунд оршдог. Энэ бол газар зүйн байрлалын хувьд Монголд том боломж. Европын технологийг Монголд нутагшуулж, Монголын түүхий эдийг Европ технологиор боловсруулж гадагш гаргаж яагаад болдоггүй юм бэ гэсэн санааг би хэлэх гэж байна.

Европын холбоонд ХАА-н салбар сайн хөгжөөгүй орон бараг байхгүй. Монгол орон бол ХАА-н маш том салбартай. Харамсалтай нь бид технологийн хувьд асар хоцрогдсон. Газрын дээр, дор баялаг ихтэй. Газар дээрх баялгийн түүхий эдийг Европ технологиор боловсруулж гаргах хамтарсан үйлдвэрүүдийг яагаад өргөжүүлж болдоггүй юм бэ гэдгийг давтан хэлье.



Монгол Улсын Засгийн газар Европын холбоотой хамтран Монголд үйлдвэрлэсэн 7200 орчим бүтээгдэхүүнийг Европ руу татваргүй гаргах тухай мөрөөдөж, бас биелүүлж болох гэрээ, хэлэлцээрийг хийж байсан” гэлээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын холбооны орнуудын Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулав.

Элчин сайд нар Европын холбоо, Монгол Улсын хооронд улс төрийн харилцаа онцсайн байгааг тэмдэглэж, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгтэй байлаа.

Мөн Европын холбоо, Монгол Улсын түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг Европын  парламент болон 28 гишүүн орон бүгд соёрхон баталж өнөөдрөөс буюу 2017 оны 11 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48918
0 эможи
keyboard_arrow_up