Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Х.БАТТУЛГА: Бага насны хүүхдийг хүчирхийлж, тарчлааж алсан гэмт хэрэгт ЦААЗЫН ЯЛЫГ сэргээх саналыг ХЗДХЯ-нд хүргүүлж байна

2017 оны 11 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт"  сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хийж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ.

Arslan.mn

Тэрбээр энэ үеэр бага насны хүүхдийг хүчирхийлж, тарчлааж алсан гэмт хэрэгт цаазын ялыг сэргээх саналыг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж байна хэмээн мэдэгдэв. 

Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол хүний /хүүхэд, эмэгтэйчүүдийн/ аюулгүй амьдрах, хүчирхийлэл, гэмт халдлагаас хамгаалуулах, хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, хүүхдийн эрх, хамгааллын  бодлогын хэрэгжилтийн явц, төсвийн зарцуулалтын хүүхдэд ээлтэй үр дүнг нэмэгдүүлэх, шаардлагатай эрхзүйн зохицуулалтын шийдэл гарцыг хэлэлцэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах,  олон нийтийн оролцоо хяналтыг бий болгох зорилготой юм.

Arslan.mn

Хэлэлцүүлэгт Монгол хүний /хүүхэд, эмэгтэйчүүдийн/ аюулгүй амьдрах, эрхийн хэрэгжилтийг хангах, хүчирхийлэл, гэмт халдлагаас хамгаалах тодорхой чиг үүрэг хүлээдэг төрийн бодлогын болон үйлчилгээний байгууллагууд, төрийн бус байгууллага,  иргэд, судлаачид, олон улсын байгууллагууд оролцож байна. Энэхүү хэлэлцүүлгийг хийснээр:

  1. Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн байдал, нөхцөлийг тодорхойлж нэгтгэн дүгнэснээр шаардлагатай эрхзүйн орчинг өөрчлөх боломжийг судлах,
  2. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг гаргаж ирэх, ажлын уялдаа холбоо сайжрах,
  3. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж хамтран ажилласнаар хүүхдийн эсрэг гэмт хэргийг дорвитой бууруулах гарц шийдлийг олох зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50202
2 эможи
keyboard_arrow_up