Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч 15.00 цагт УИХ-д хаалттай мэдээлэл хийнэ

2017 оны 12 сарын 15

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 15.00 цагт Үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай мэдээлэл хийнэ.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа ҮАБЗ хуралдаж, ажилгүйдэл, ядуурал, агаарын бохирдлыг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, ядуурлыг бууруулахаас нааш агаарын бохирдлоос салахгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэр хурлын үеэр Ерөнхийлөгч УИХ-д энэ асуудлаар хаалттай мэдээлэл хийнэ хэмээн мэдэгдэж байжээ.

Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудыг дуудан уулзалт хийж, улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Үүнд Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шадар сайд , ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ багтдаг юм байна.

Жил бүрийн арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлаар УИХ-д хаалттай хуралдаан хийдэг уламжлалтай. Энэ уламжлалыг дагуу өнөөдөр хаалттай мэдээлэл хийх бөгөөд ажилгүйдэл, ядуурал, агаарын бохирдол гурав харилцан уялдаатай. Улс орны үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх асуудал болсныг Төрийн тэргүүн хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ асуудлыг өнөөдөр УИХ-д голлон ярих байх гэсэн мэдээлэл байна. 

УИХ-аар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох тухай асуудал улс төрийн хүрээнд талцал хуваагдал үүсгээд байна. Энэ асуудлаар Ерөнхийлөгч ямар нэг байр суурь илэрхийлээгүй бөгөөд хаалттай хуралдаанаар ярилцах байх хэмээн эх сурвалж өгүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51182
0 эможи
keyboard_arrow_up