Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ

2014 оны 6 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдийн төлөөлөлд ухаалаг төрийн хүрээнд боловсруулж буй хуулийн төслүүдээс танилцууллаа. Тэрээр Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Нийтийн сонсголын тухай,  Захиргааны ерөнхий хууль, Шилэн дансны тухай хуулийн төслүүдийг танилцуулсан юм. Үүнээс Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг бүрэн эхээр нь орууллаа.

     Өнгөрсөн 9 сард бид ухаалаг төрд шилжих чиглэлээр үндэсний хэмжээний хурал хийж олон зорилтыг дэвшүүлсэн. Тэр зорилтуудыг манай ард иргэд, шийдвэр гаргах иргэд, хэвлэл мэдээлэл маш өргөнөөр дэмжиж энэ ажлыг цааш нь явуулах хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор хийж байгаа гол ажлууд бол шийдвэрийн төслүүдийг гаргаж хэрэгжүүлэх байсан. Ардчилсан тогтолцоонд шилжих гэдэг нь хариуцлага тооцох үед ажиллаж эхэлнэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хариуцлага байхгүй бол Ардчилал байхгүй. Хариуцлага ажиллахгүй бол ардчилал ажиллахгүй. Ард иргэд хариуцлага алдсан хүнийг хаана хандах вэ гэж асуудаг. Зөвхөн нэрийг нь мэддэг зүсийг нь хараагүй яваад байна. Энэ байхгүй байгаа түвшин бол улс төрийн өндөр албан тушаалтнуудад байна. Төрийн албанд энэ заалтууд байгаа ч дээрээ хариуцлагын тогтолцоо байхгүй болохоор анхан, дунд шатны төрийн албан хаагчидын тогтолцоо ажиллахаа больж байгаа юм. Тийм учраас энэ хүрээнд ойрын саруудад дөрвөн хуулийн төслийг ярилцаж байна. Нэг нь шилэн дансны тухай хууль юм. Хүмүүс юу ярьж байна, хэр сурталчилж байна вэ гэдэгт анхаарал хандуулдаггүй. Харин бидний мөнгийг хэрхэн зарцуулж байна вэ гэдэгт их анхаарал хандуулдаг. Тийм учраас шилэн дансны хуулийг оруулж ард иргэдэд зарцуулж байгаа зарцуулалтаа ил болгоё. Маш тодорхойгоор мянган төгрөгийн нарийвчлалтай болгоё. Олон нийтэд зарласан самбар гаргах ёстой. Олон нийтийн хэвлэл мэдээллийнхэн үүний араас явна гэж бодож байна. Хэрэв албан хаагч энэ үүргээ  биелүүлээгүй бол ажлаа өгөх ёстой. Аудит, иргэдэд энэ хяналтыг өгч байна. Мөнгөний тухай шийдвэр гаргана гэдэг бол Сангийн яаманд бүртгэгдэж байж батлагдана. Хариуцлага гэдэг юмыг жаахан яриад ил болгоё гэхээр Засгийн газар, тэнд харъяалагдаж байгаа нөхдүүд үүнээс зугтах хандлага байна. УИХ-ын гишүүд Монголын ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээх тогтолцоог бий болгоё л гэж бодож байгаа бол хамтарч ажиллахаас цааргалахгүй гэж бодож байна.

Хариуцлагын тухай хууль өмнө нь байгаагүй. Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээх тухай гэсэн хууль гарч ирж байгаа. Үүнд хэн хэн байх юм бэ гэвэл Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Монгол улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуулинд заасны дагуу УИХ-д томилогддог албан тушаалтан , Аймаг нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар дээр хариуцлагын тогтолцоог ил тод болгоё. Хэрвээ энэ хариуцлагын тооцоог ил тод болгоод өгвөл анхан, дунд шатандаа амар болно. Энэ хариуцлагандаа

  1. Анхан шатны хариуцлага
  2. Сахилгын хариуцлага
  3. Улстөрийн хариуцлага гэсэн шатнуудад хуваана.

Төрийн албан хаагчийн үүргийг ноцтой зөрчсөн үедээ тухайн албан хаагч үнэн зөв тайлбар өгөх ёстой. Үүнийг бид бичиж өгөхгүй бол өөрсдөө тайлбар өгөхгүй. Шаардлагатай бол уучлалт гуйх хэрэгтэй. Үүнийг хуулинд оруулж өгөхгүй бол манайхан тоохгүй. Албан тушаалтан өөрийн хийсэн үйлдэлдээ уучлалт гуйж өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгнө гэж байгаа.

УИХ-ын гишүүн бусад хуулиуд дээр байдаг дээрээс нь нэмж хариуцлагын заалтуудыг нэмж өгсөн. Манай их хурлын гишүүд өөр ойлголттой байсан. Одоо бол эрс өөр ойлголттой болно. Иргэдийнхээ эрхийг бид бүтэн болгохгүй бол бид явахгүй. Үүн дээр УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах гэсэн хуулийг дэлгэрүүлэх хэрэгтэй.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Их хурлыг 3-ний нэгийг тасалсан бол эргүүлэн татахтай холбоотой ийм заалт байна. Гишүүнтэй холбоотой асуудлаа Их хурал дээр шийдвэрлэх ёстой. Ер нь засгийн газар дээр Монголын улс төрийн зөв хариуцлагыг бий болгомоор байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр монгол парламентийн засаглалтай Ерөнхий сайд нь өөрийнхөө танхимыг байгуулж, сайдуудыг янз бүрийн паракцаар гаргаж ирдэг асуудлыг хориглох хэрэгтэй. Сонгууль боллоо Ерөнхий сайдыг тухайн намын байгууллага тодруулдаг. Ерөнхий сайд хэнийг авч ажиллах вэ гэдгийг өөрөө оруулж ирдэг байх хэрэгтэй байна. Тухайн салбарт олон жил ажилласан туршлагатай хүмүүсийн заавал нам гэхгүйгээр сонгодог байх сонголтыг бий болгохгүй бол болохгүй нь ээ. Яамд сайд нар задраад ирэхээр шийдвэр гаргах ард их асуудалтай болж байгаа юм. Үүнийг бид яаж чангатгах вэ гэхээр үндсэн хуулин дээрээсээ сайн харж байгаад цаашаа боломжоор нь хийх ёстой. Засгийн газрын гишүүнийг Их хурлаар огцруулна гэж гүйдгийг болиулах хэрэгтэй. Хэрэв огцруулна гэж байгаа бол энэ саналаа Ерөнхий сайдад л хандаж гарга. Наймаас доошгүй гишүүн гарын үсэг зураад өргөн барих ёстой. Үүн дээр Ерөнхий сайд манлайллаа харуулах хэрэгтэй. Энэ механизмыг хийхгүй бол өнөөдрийн Их хуралд итгэх итгэл байхгүй байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5175
0 эможи
keyboard_arrow_up