Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шилэн дансны тухай хуулийг баталлаа

2014 оны 7 сарын 02

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр буюу өчигдөр орой хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Төсвийн болон төрийн, төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн байдлын ил тод “Шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлнэ” хэмээн тусгасан байдаг. Мөн Ерөнхийлөгчийн 2012 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 176 дугаар зарлигаар батлагдсан Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичигт уг хуулийн төслийг боловсруулах зорилтыг дэвшүүлсэн юм. Эдгээр хөтөлбөр, бодлогын баримт бичиг болон Төрийн тэргүүний “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачлагыг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 52/32 дугаар зөвлөмжид үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан юм.

Шилэн дансны тухай хуулийг баталснаар улсын болон орон нутгийн төсвийн орлого, түүний зарцуулалт, тайлан, өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ олон нийтэд нээлттэй, ил тод болж, иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай, зайлшгүй хэрэгтэйзүйлд захиран зарцуулах тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлэх боломж бүрдэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5269
0 эможи
keyboard_arrow_up