ФОТО: Галт тэрэг осолдсон үеэр түргэн шуурхай ажилласан албан хаагчдыг шагналаа
2018 оны 8 сарын 21
Дорноговь аймгийн Айраг суманд 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүчтэй усархаг аадар бороо орсоны улмаас байгалийн гамшиг, үер усны аюулт үзэгдэл болж, Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747 дугаар километрийн 9 дүгээр зуутад төмөр замын суурь бүтэц эвдэрч суудлын галт тэрэг замаасаа гарсан осол болсон билээ.
Уг ослын үед мэргэжлийн өндөр ур чадвар гарган, идэвх зүтгэлтэй ажилласан Онцгой байдал, Цагдаагийн болон төмөр замын ажилтнуудыг Ерөнхийлөгч шагналаа.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
594054
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: