Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгчийн “НУУСАН” төмөр замыг ЭТТ-д шахна

2019 оны 3 сарын 07

Ерөнхийлөгчийн “нуусан” төмөр замыг ЭТТ-д шахна

Харах өнцгөө жаахан өөрчлөөд үзэх юм бол аливаа том дуулианы ард бүүр том наймаа ханцуй дотор хийгдэж байдаг нь Монголын улс төрийн нэг үзэгдэл болсон. Энэ удаад ч, “Эрдэнэт”-ийн дуулиант баривчилгаа, Д.Эрдэнэбилэг гэх Ц.Нямдорж сайдын эзэн илчлэгдсэнтэй зэрэгцээд их эзэн Чингис хааны нэрийг “худалдаж” идсэн бондын 280 сая ам.доллараар овоолсон шороог “Эрдэнэс Тавантолгой”-д  шахахаар болсон тухай  яриа улс төрийн хүрээнд сэм хийгээд ид өдөлж байна. Сүүлийн үед Төрийн тэргүүн “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагуудыг хүлээн авч илтэд саймшрах болсон нь ч ийм шалтгаантай байжээ.

 Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2013 оноос эхэлсэн бөгөөд шинэ төмөр зам төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон уг ажилд 280 сая ам.долларыг Шинэчлэлийн Засгийн газраас олгохоор болсон билээ. Гэвч, мөнгөн дүн  дээрээ Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр санал зөрөлдсөнөөс болж, хонь, чоно болсон төдийгүй Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад өнөөгийн Ерөнхийлөгч заналтайгаар гарын үсэг зурж байсан нь 2014 оны  намар юм.

Ерөнхийдөө төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2015 оноос таг зогсч, мөнгийг нь зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэж үзсэн Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан  Баянгол зочид буудалд нэгжлэг хийсэн төдийгүй “Түмэн хишигтэн” компанийн зарим ажилтнуудыг баривчилсан нь 2016 оны хавар. Харин 2018 онд буюу Ц.Нямдорж хуулийн салбарт эргэн ирснээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдээлэл ч хэвлэлээр цацагдаж байлаа.

      Товчхондоо, өнгөрсөн үйл явдлыг тоймлоход нэг ийм. Харин өнөөдрийн болж буй яриаг тоймловол “Тавантолгойн төмөр зам” компанийн толгой компани “Монголын төмөр зам” овоолсон шороогоо 280 саяар зарах саналыг  “Эрдэнэс Тавантолгой”-д тавьсан гэх. Ингэхдээ “Тавантолгойн төмөр зам”-ын 49 хувийг авах санал гаргасан аж.

Ж.Эрдэнэбатын засгийн үед Гашуунсухайтын төмөр замыг хариуцаж байсан “Гашуунсухайтын төмөр зам” төрийн өмчит компанийг татан буулгасан ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрээр “зүс”-ийг нь  өөрчилж, “Тавантолгойн төмөр зам” компанийг шинээр байгуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2018 оны долдугаар сарын 9-ны хуралдааны мэдээнд “Төрийн өмчийн 51-ээш доошгүй хувийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар боллоо. “Монголын төмөр зам” компаниас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд зарцуулсан хөрөнгө, эрхийг шинээр байгуулсан компанид шилжүүлж, “Монголын төмөр зам” компанид хувьцаа эзэмшүүлэхээр болов.

Мөн компанид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олголоо. Дээрх чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрсээ урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхээр тогтов. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн хүртэл нүүрсийг экспортод гаргах боломж бүрдэх юм” гэсэн байна.

Ингээд Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг үргэжлүүлэх мөнгө “Монголын төмөр зам”-д байхгүй тул, сүүлийн хоёр жил ашигтай ажиллаж, 1072 ширхэг хувьцаатай иргэддээ ногдол ашиг тараах болсон “Эрдэнэс Тавантолгой”-д Ерөнхийлөгчийн  нууцаар барьсан төмөр замаа зарах тухай яриа гарсан хэрэг.

Харин “Эрдэнэс Тавантолгой”-н зүгээс “Монголын төмөр замтай” Тавантолгойн төмөр замыг хувааж эзэмших сонирхолгүй байгаа бөгөөд “ тэг баланстай компаниа 100 хувь өгчих” гэсэн шаардлага тавьж байгаа юм байна. Хэрэв “Эрдэнэс Тавантолгой”-гоос тавьсан шаардлагыг “Монголын төмөр зам” зөвшөөрсөн тохиолдолд “Чайна Энержи”-д Гашуунсухайтын  265 километр төмөр замын 49 хувийг зарах, 10 жилийн дараа ашгаа нөхсөн тохиолдолд “Монголын төмөр зам”-д шилжүүлэхээр яригдаж байгаа аж.

Нэг төмөр зам дээр 280 сая ам.доллар хоёр удаа  босгох Ерөнхийлөгчийн төлөвлөгөө "Эрдэнэс Тавантолгой"-д овоолсон шороогоо зарах байжээ гэж.

Эх сурвалж: NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
600928
4 эможи

варане
2019-03-07 15:37
Наад Баттулга чинь шахаж мэднэ.
Sudalgaatai hursaarai
2019-03-07 14:31
ovoo gaagui gazar ym bh gj bodoj bailaa arslan bolij uz
keyboard_arrow_up