МУЕП М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцрууллаа
2019 оны 3 сарын 28
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас огцруулах тухай” зарлиг гаргалаа.
ЗАРЛИГТ:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
- Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай.
- Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсугай.
- Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланбаатарт даалгасугай” гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7
1
1
601640
9 эможи
Цэдэн
2019-03-31 12:59
Монгол улсад хуулийн байгууллагаыг үндэсээр нь өөрчилжөөгүй бол яааж ялзарсаныг яаруу тод жишээ нь,Нийслэлийн шүүхийн дарга байсан Сарантуяа авгай харуулж өглөө шүү дээ, юу ч бүтээгээгүй нөхөр хүүхэдээ гавьяат өгүүлээдэл мөн туйлсан байгаа биз ,хүүгээ шүүгч шууд шүүгч болгоод л
зочин
2019-03-30 23:36
Энхамгалан УИХ-нь танхимд нотлогдсон гэж бүлтэрээд байсан яасан бэ???? Хажууд нь ард түмэн байхад 3 хонохгүй баригддаг өөдгүй эр юм даа чи
Irgen
2019-03-30 11:40
Mash sain.Mafiin gar hol hereggui.
хуулийн байгууллагуудаа өөрчлөе
2019-03-29 07:50
Ерөнхийлөгчдөө баярлалаа. ХУУЛИЙНХАНЫ завхарлыг засах цаг болсон. ХААНА авлига, луйвар байна тэнд хуулийнхан байдаг болсон. ОДОО шударга хуульчдыг томилж, хуулийн байгууллагуудаа хуулиа баримталж ажилладаг болгох ёстой.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: