Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгчөө онигооны баатар болгох эрх Тамгын газрынханд байхгүй

2019 оны 5 сарын 17

УИХ-аас баталсан Татварын багц хуульд  Ерөнхийлөгч хориг тавиад байгаа. Хоёр өдрийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газраас сүр дуулиантай зарласан хоригийн тухай мэдээллийг түгээгээгүй хэвлэл мэдээлэл бараг байхгүй.

Авлигаас ангижрах, төрийн албаны хүнд суртлыг халах, баялгаа тэгш, хүртээмжтэй ашиглах, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай шударга нөхцлөөр хамтран ажиллах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дундаж давхарга, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудал нь улс орны эдийн засгийн хөгжилд нэн чухал нөлөөтэй тул төрийн аливаа бодлогод бүрэн тусгалаа олж, өөр хоорондоо уялдан, үр дүнтэй хэрэгжвэл зохино гэх мэт уран тодорхойлолттой хориг энэ удаа Ерөнхийлөгчийг томоохон онигооны гол дүр болоход хүргэлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгч “Татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавихдаа 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуулинд хориг тавьчихжээ. Хуулиа уншдаггүй юм гэхэд ядахдаа хуулийн нэрийг нь уншиж баймаар юм” хэмээн олон нийтийн сүлжээгээр жиргэж байна. Салбарын сайдын үг олны анхааралд өртөж, хүмүүс сая л нэг хуулийн заалтуудыг эргэн харахад хүрчээ.

Албан хэрэг, бичиг баримтыг нь бүртгэж, бэлтгэдэг бүхэл бүтэн баг, хууль зүйн бодлогын зөвлөх гэх зэргээр Ерөнхийлөгчийг тойрон хүрээлж байгаа. Энэ тогоо бол Ерөнхийлөгчийн Тамгын газар. Өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгчийн бүрдүүлсэн багийг чадвар муутай, Төрийн албан олон жил ажилласан туршлагатай хүн цөөхөн гэсэн шүүмжлэл дагасаар ирсэн.

Гэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-д хэд хэдэн удаа сонгогдсон, УИХ-ын даргаар ажиллаж, хууль хэрхэн төрдөг, хуулийг хэрхэн эх барьж авдгийг сайн мэдэх З.Энхболд ажиллаж байгаа. Ийм тогооноос алдаа гарч, Ерөнхийлөгчөө онигооны баатар болгох эрх уг нь Тамгын газрынханд байх ёсгүй.

huuli Ерөнхийлөгчөө онигооны баатар болгох эрх Тамгын газрынханд байхгүй

Эх сурвалж: UPDOWN.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603633
3 эможи

Зочин
2019-05-22 01:23
Ёрөнхийлөгч нь бөгсний З.энхболд нь амний бузартай --- тэгээд хоёулаа монгол ялна гэсэн. Хаа байна ялсан нь ...
Бооёо
2019-05-20 08:37
Энэ Зика вирус тамгын дарга нь байгаа цагт үргэлж онигоонд орно
Зочин
2019-05-17 12:21
Аргагүй шүү дээ хөөрхий мэдлэг боловсрол байхгүй амьтан үчиргүй гай болохгүй л хугацаагаа дуусгавал болоо шүү дээ
Иргэн
2019-05-17 11:26
Энэ тамгын дарга нь үнэн баллаж хаяж байнаа?!
Иргэн
2019-05-17 11:25
Энэ тамгын дарга нь үнэн баллаж хаяж байнаа?!
Иргэн
2019-05-17 11:24
Энэ тамгын дарга нь үнэн баллаж хаяж байнаа?!
Зочин
2019-05-17 11:21
Үүнээс ч илүү онигоо олон гарна. Харж л байгаарай.
keyboard_arrow_up