Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон ШҮҮГЧИД

2019 оны 6 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баасан гарагт зарлиг гаргаж, анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томилов.

Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

  1. Жаргалсайханы Оюунтунгалагийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

  1. Сангаагийн Отгонцэцэгийг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  2. Хаянхярваагийн Эрдэнэтуяаг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  3. Лидагийн Одбаатарыг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  4. Лхагважаргалын Тунгалагийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  5. Цэрэннадмидын Батсүрэнг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

  1. Доржийн Байгалмааг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  2. Халамханы Мейрамбекийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  3. Чойжоогийн Баярцэнгэлийг Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  4. Цанжаагийн Үйтүмэнг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  5. Дашцоодолын Нямбазарыг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  6. Даваагийн Уранчимэгийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  7. Цэдэвдоржийн Оюун-Эрдэнийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  8. Лувсангийн Эрдэнэбатыг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд. 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

  1. Ягнайжавын Туулыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  2. Сэрдамбын Насанбуянг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  3. Батаагийн Гэрэлмааг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  4. Баасанжавын Эрдэнэхишигийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.

Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:

  1. Будын Отгонсүрэнг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
  2. Баянгийн Мөнхзаяаг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
  3. Болдбаатарын Батсайханыг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүийн шүүгчийн
  4. Цэрэнчимэдийн Амаргэрэлийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
  5. Пүрвээгийн Ариунболдыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай хэмээн зарлиг гаргажээ.

Зарим хүнийг Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилов

  1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Төмөрхүүгийн Батжаргалыг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
  2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Заминдийн Төмөрхүүг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
  3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лхагвасүрэнгийн Хишигдэлгэрийг Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томиллоо.

Албан тушаалаасаа чөлөөлөгдсөн шүүгчид:

  1. Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох болсонтой холбогдуулан шүүгч Төмөрхүүгийн Батжаргалыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
  2. Шүүгч Заминдийн Төмөрхүүг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
  3. Шүүгч Лхагвасүрэнгийн Хишигдэлгэрийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
  4. Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн шүүгч Оросоогийн Зандрааг Улсын дээд шүүхийн шүүгчийн
  5. шүүгч Пүрэвсүрэнгийн Батсайханыг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн
  6. Өөр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилогдсон тул Дашцоодолын Нямбазарыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсөн байна.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
604551
1 эможи

keyboard_arrow_up