Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардууллаа

2019 оны 6 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарт зарлиг гардууллаа.

Зарлиг гардуулахаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн дараах зарлигуудыг шүүгч нарт уншиж сонордууллаа.

Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг: 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Пүрэвдоржийн Баясгаланг Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Алагаагийн Мөнхзулыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Төмөрбаатарын Ганчимэгийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.
  2. Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох болсонтой холбогдуулан Пүрэвдоржийн Баясгаланг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Алагаагийн Мөнхзулыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Төмөрбаатарын Ганчимэгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Будын Отгонсүрэнг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Баянгийн Мөнхзаяаг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Болдбаатарын Батсайханыг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүийн шүүгчийн, Цэрэнчимэдийн Амаргэрэлийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Пүрвээгийн Ариунболдыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.

Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Төмөрхүүгийн Батжаргалыг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Заминдийн Төмөрхүүг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лхагвасүрэнгийн Хишигдэлгэрийг Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.
  1. Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох болсонтой холбогдуулан шүүгч Төмөрхүүгийн Батжаргалыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Заминдийн Төмөрхүүг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Лхагвасүрэнгийн Хишигдэлгэрийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй. 

Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Хавсралтад дурдсан хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай.

Хавсралт:

Нэг. Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

  1. Жаргалсайханы Оюунтунгалагийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Хоёр. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

  1. Сангаагийн Отгонцэцэгийг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  2. Хаянхярваагийн Эрдэнэтуяаг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  3. Лидагийн Одбаатарыг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  4. Лхагважаргалын Тунгалагийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  5. Цэрэннадмидын Батсүрэнг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Гурав. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

  1. Доржийн Байгалмааг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  2. Халамханы Мейрамбекийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  3. Чойжоогийн Баярцэнгэлийг Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  4. Цанжаагийн Үйтүмэнг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  5. Дашцоодолын Нямбазарыг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  1. Даваагийн Уранчимэгийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  1. Цэдэвдоржийн Оюун-Эрдэнийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  1. Лувсангийн Эрдэнэбатыг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд. 

Дөрөв. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

  1. Ягнайжавын Туулыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  2. Сэрдамбын Насанбуянг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  3. Батаагийн Гэрэлмааг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  4. Баасанжавын Эрдэнэхишигийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүгч нарт үнэмлэхийг нь гардуулан өгч, үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Эрхэм шүүгчид ээ.

Юуны өмнө Монгол Улсын шүүхийн шүүгч хэмээх эрхэм, хүндтэй ажилд томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Та бүхэн хариуцлагатай цаг мөчид шүүгчээр томилогдож байгаагаа гүнээ ухамсарлах ёстой. Шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдарч, шүүх авлигад хамгийн ихээр өртсөн байгууллагаар нэрлэгдэх болсны улмаас шинэчлэх, өөрчлөхөөс аргагүйд хүрсэн билээ. Та бүхэн ард түмний сүүлчийн итгэл найдварыг тээж байгаагаа ухамсарлан хуулинд захирагдаж, зөвхөн хуулийг мөрдөж чин шударгаар ажиллах ёстой.

Үндсэн хуульд “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэж заасныг хэлбэрэлтгүй сахиж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох; шударга ёсыг бэхжүүлэх; хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ голч, цэгц шударга байж гэмт хэрэг, зөрчлийг үнэн зөв шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх шүүхийн эрхэм зорилгыг алхам бүртээ санаж яваарай гэж захья.

Нийгэм олон нийт та бүхнийг өндөр албан тушаалтнуудын өдүүлсэн хээл хахууль, төрийн албан тушаалыг хувийн зорилгодоо ашигласан, орд газар болон албан тушаал наймаалцсан, төсвийн хөрөнгөөр их хэмжээний хэрэгцээгүй зүйл шахсан зэрэг шийдэгдэж өгдөггүй дуулиант хэргүүдийг хараат бусаар эцэслэн шийдвэрлэж чадах эсэхийг томилогдсон мөчөөс чинь эхлэн хөндлөнгөөс харж, шаардах болно.

Эрүүдэн шүүлт, сэжигтнүүдтэй хэрцгий, хүнлэг бусаар харьцсан тухай мэдээлэл тархаж, нийгэмд  шүүмжлэл өрнөж буй энэ цаг үед та бүхэн ажилдаа няхуур хандаж, мөрдөн байцаалтын болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх явцад хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг байнга шалгаж байх шаардлага бас тулгарч байгаа юм.

Эрүү шүүлтээс ангид байх иргэдийн эрхийг хангах асуудал өнөөдрийн тулгамдсан асуудал болжээ. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийг манай улс дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдаг. Шүүх засаглалын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөг болгох учиртай Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд:

  • “Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно”. /7-р зүйл/
  • “Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй”. /9-р зүйл 1 дэх хэсэг
  • “Шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг… …хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй” /14-р зүйл 1 дэх хэсэг/ гэж заасныг хэрэгжүүлэх үүргийг хүлээж байгаа институци нь шүүх засаглал гэдгийг ямагт санаж ажиллаарай.

Та бүхэн цэгц шударгаар ажиллаж, шүүхийн нэр төрийг өндөрт өргөж байж ардчиллын тулгуур болсон Шүүх засаглалын хараат бус байдлыг хангаж, иргэдийн дэмжлэгийг татах болно.

Нөгөө талаар шүүх засаглал руу улстөржсөн хэлбэрээр дайрч, “шүүхийн шийдвэр эцсийнх байна” хэмээх шударга шүүхийн тулгуур ойлголтуудыг эвдэх, бусниулахаар чармайж байгаа оролдлогуудыг Та бүхний зөв, шударга шийдвэрүүд л тас цохих болно. Гэмт хэрэгтэн хариуцлагаас мултарч болохгүй, хэн нэгнийг хилсээр шийтгэж болохгүй, хэрэг хүлээлгэхдээ эрүү шүүлт, тулган хүлээлгэлт, доромжлох дарамтлах асуудал гаргуулж болохгүй гэсэн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлчихбэл шүүхийн нэр төр, иргэдийн итгэл сэргэх нь дамжиггүй гэж би бодож байна.

Эрхэм шүүгчдээ хичээн ажиллагтун, хуулиа мөрдөгтүн.

Та бүхэнд амжилт ерөөе» гэлээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604589
0 эможи

зочин
2019-06-10 17:25
хар тамхичдын эцэг эхүүд гэсэн батламж авч байна
keyboard_arrow_up