Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Авлигын мөнгөөр авсан ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэхэд АНУ-ын тал туслалцаа үзүүлнэ гэв

2019 оны 8 сарын 03

Arslan.mn

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзлаа. Уулзалтад Монголын талаас улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцов.

Уулзалтын эхэнд хоёр талын прокурорын байгууллага хамтын ажиллагаагаа сайжруулах асуудлыг ярилцаж, боловсон хүчнээ сургахаар ярьж тохиролцлоо. Мөн АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллаж Монголын талд туслалцаа үзүүлнэ гэлээ.

Уулзалтыг хоёр талаас Монгол-Америкийн прокурорын байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахуйц үр дүнтэй боллоо хэмээн дүгнэсэн юм. АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барр Монгол Улсад айлчлах урилгыг хүлээн авч, Монгол Улсад айлчлахаа илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606399
3 эможи

Зочин
2019-08-07 00:17
Мөнгийг нь хураагаад ,зарлагыг нь ил болгож, зөвхөн эмнэлэг,сургууль,цэцэрлэг барих асуудалд зарцуулж баймаар байна
Зочин
2019-08-05 16:09
Сайн байна авилгалч нарыг гишгэх газаргүй болгох ёстой дэмжиж байна.
ОЛОН ОВТШААРУУД БИЙ
2019-08-04 15:46
Петровсын Оюунгэрэл, СБаяр, Сандуй, ЭХ дэд сайд Гантулга, Миеэ Энхболд, Бадамжунай, Батболд, Цогтбаяр гээд цувж өгөн дөөБүгдийг нь авчирч эздийг нь цаазал
ok
2019-08-03 22:13
ok again bna
Зочин
2019-08-03 12:00
сайн байна.
keyboard_arrow_up