Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгчийн намрын сюрприз: “БИ ХААН БОЛНО “

2019 оны 9 сарын 11

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга огцрох болзлоо бүрэн “хангажээ”. Тэрбээр Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн хүрээн дэх ард нийтийн санал асуулгатай зэрэгцүүлэн засаглалын хэлбэрийг асуухаар тогтоолын төсөл санаачилж, УИХ-ын даргад өргөн барьсан нь Үндсэн хуульд тэрсэлсэн үйлдэл болсон төдийгүй өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хэд хэдэн хуулийг шууд утгаар нь зөрчжээ. Энэ бол сэтгүүлчийн хувийн бодол бус хуульчдын эрх зүйн үндэслэл бүхий тайлбар. Төрийн тэргүүн болсноосоо хойш Монгол Улсад “эзэн” суух хүслээ ил, далд илэрхийлж ирсэн тэрбээр энэ удаад шуудхан зарлачихсан. Ийн дүгнэхийн учир нь, Үндсэн хуулийн дагуу Монгол Улс өдгөө парламентын засаглалтай. Тийм атал ард нийтийн санал асуулгаар "Засаглалын хэлбэр Ерөнхийлөгчийнх байх уу эсвэл парламентынх уу” гэдгийг асууя хэмээн гэнэтийн санал гаргасныг тулган шаардалт гэж харахаас аргагүй. Түүний энэхүү үйлдлийг “Үндсэн хуульд тусгасан засаглалын талаарх үзэл санаа, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын эсрэг үйлдэл. Одоогийн Үндсэн хууль-парламентын ардчиллаасаа татгалзахыг дэмжсэн олигтой судалгаа, үндэслэл байхгүй. Харин зарим хүний улс төрийн явцуу сонирхлоор өдөөсөн санаархал. Парламентын ардчилал бол Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа төдийгүй тогтвортой хөгжлийн суурь тул үүнээсээ татгалзвал бид хамтаараа "амиа хорлосон"-той адил зүйл болно” хэмээн хуульч, доктор, профессор О.Мөнхсайхан дүгнэснийг тодотгоё. Үндсэн хуульд Ерөнхийлөгчтэй байх, тэр нь эв нэгдлийг хангах чиг үүрэгтэй гэж тодорхойлсон ч засаглалын хэлбэрийн хувьд Монгол Улс нь парламентын засаглалтай болохыг хоёрдмол утгагүйгээр томьёолсон байдаг. Гагцхүү Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдлийг илэрхийлэгч байхаар тангараг өргөсөн Ерөнхийлөгч маань Үндсэн хуулийн дээрх заалтуудыг мэдэхгүйдээ ийнхүү санал гаргав уу эсвэл мэдээд тэрслэв үү гэдэг асуулт хариултгүй үлдэж байна.

Нөгөөтэйгүүр түүний гаргасан энэхүү санал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн долоодугаар зүйлд "Ерөнхийлөгчид олгосон бүрэн эрхийг өргөтгөх, хязгаарлах, эрх хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар Ерөнхийлөгч санал гаргахыг хориглоно” хэмээн заасны эсрэг үйлдэл болов. Өөрөөр хэлбэл, тэрбээр Үндсэн хуулиар өөрт нь олгосон бүрэн эрхээс давсан санал гаргаж, эрх хэмжээгээ нэмэгдүүлэхийг санаархав бололтой.

Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулахаар гаргасан саналдаа шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах заалтыг ‘‘дэмжихгүй” гэх санал ирүүлсэн нь ч өөрийн нөлөө, эрх мэдлийг нэмэгдүүлэхийг хүсэмжилсэн  үйлдэл болсныг тэмдэглэхэд илүүдэхгүй болов уу. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй ямар хуулийн зүйл, заалтыг хөндсөн тухайд үргэлжлүүлэн танилцуулъя. Үндсэн хуулийн 32.2- т “Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар  биелүүлнэ. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар  биелүүлнэ" хэмээн Төрийн тэргүүний тамга тэмдэг, гардан авахдаа тангарагласан. Гэтэл Үндсэн хуулийн амин сүнс болсон парламентын засаглалаас татгалзъя гэж байгаа нь тангаргаасаа няцсан ноцтой үйлдэл болжээ. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Ерөнхийлөгч Үндсэн хууль хэлэлцэж эхпэхэд л дарамт үзүүлсэн. Миний гаргасан саналыг энэ хуульд тусгахгүй бол дараагийн улс төрөө хийнэ, та нар түүнийг даагаарай гэж байсандаа хүрч заналхийллээ хэрэгжүүлж эхэллээ” хэмээн тодорхойлсон.

Үнэхээр ч түүний хэлсэнчлэн дараагийн улс төрөө хийж эхэлснийг хэн хүнгүй харж байна. Харамсалтай нь, түүний энэ удаагийн улс төр савнаасаа халив бололтой.

Бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй парламентыг тарахыг удаа дараа уриалж, сануулж ирсэн Төрийн тэргүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусах үед ч дээрх байр сууриа дахин илэрхийлсэн. Гэтэл Х.Баттулга гэдэг хувь хүн боловч Төрийн тэргүүний хувиар үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч. Ерөнхийлөгч хүн УИХ-ыг ийнхүү хугацаанаас нь өмнө тарааж, эмх замбараагүй байдал үүсгэх, төрийг хяналтгүй болгах санаачилга гаргах.

Цаашлаад Үндсэн хуулийн бус аргаар засаглалын хэлбэрийг өөрчлөх алхам хийж буйг хэрхэн дүгнэх вэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчпөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ” гэсэн заалт бий. Түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хуульд “Үндсэн хуульт тогголцоо, төрийн байгууламжийг хууль бусаар хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан. Энэхүү үйл ажиллагааг явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн” үйлдлийг гэмт хэрэгт тооцдогийг сануулах нь илүүц биз ээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийг хэлбэрэлтгүй мөрдөж чадсан уу. Төрийн тэргүүн Х.Баттулга ердөө сарын өмнө буюу долоодугаар сарын 16-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өөрийн саналаа хүргүүлсэн. Ингэхдээ парламентын засаглалаа бэхжүүлж, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, парламентын бүрэн эрхийн хугацааг тав болгоё хэмээн санал гаргаж байсан бол өдгөө нэг хүний засаглалын талаар санаархаж эхэлснийг хэрхэн хүлээн авах вэ. Бүхэл бүтэн тусгаар улсыг тэргүүлж буй Ерөнхийлөгч ийм чухал асуудлаар ойлгомжгүй, эргэж буцсан байр суурь илэрхийлдэг үзэгдэл гагц манай улсад л байдаг болов уу. Монгол Улсын иргэн хэн бугай ч хуульд захирагдаж амьдрах учиртай. Эсвэл Х.Баттулга Ерөнхийлөгч учраас түүнд аливаа хууль, дүрэм үйлчлэхээ больсон хэрэг үү. Ер нь манай улсын Төрийн тэргүүнд хууль дээдлэх нь чухал уу эсвэл эрх мэдлээ хэмжээлшгүйд хүргэх нь чухал юм болов уу.

ҮНДСЭН ХУУЛЬД ТЭРСЭЛСЭНД ХАРАМСАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан хоёр жил гаруйн хугацаанд юуг өөрчилсөн бэ. Тэр улс оронд хэрэгтэй, шийдвэртэй ямар апхам хийв. Тангараг өргөсөн даруйдаа хууль, хүчнийхнийг “гартаа оруулах”-аар санаархаж эхэлсэн. Хамгийн том жишээ нь, АТГ-ын даргыг  “оролдож” эхэлсэн явдал.

Тэр ялсан. Өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгч АТГ-ын дарга /тухайн үеийн/ Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал гаргаж, УИХ-д өргөн барьсан бөгөөд сарын дараа Х.Энхжаргалыг чөлөөлж байв. Үүнээс нэг жилийн өмнө тэрбээр Цаазаар авах ялыг сэргаэх санал гаргаж, ард түмнийг хэсэгтээ талцуулж, хуваасан. Хавар, намрын чуулганыг нээх бүрт УИХ-ыг тарахыг уриалж ирсэн түний энэ намрын сюрприз нь “Би хаан болно”гэх санал байлаа. Төрийн тэргүүн УИХ-ыг тараах хүсэлтэй байгаагийн цаадах улс төр өдгөө бидэнд илэрхий болсон.         

Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 1.1-д “Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна" хэмээн заасан. Гэтэл тэрбээр ажил тайлагнадаг байгууллагаа тараах тухай саналыг удаа дараа гаргаж буй нь тайлангаа тавих, хариуцах эзэнгүй дураар авирлах хүслийнх нь илэрхийлэл гэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Ийм саналаа гүйцээхийн тулд Үндсэн хуульдаа тэрсэлж эхэллээ гэх дүгнэлт хийсэн хүмүүсийг ч буруутгах аргагүй. Тэр энэ удаад Үндсэн хууль төдийгүй Үндэсний аюулгүй байдпын үзэл баримтлалыг ч зөрчсөнийг хуульчид хэлж байгаа юм. Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.4-т Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн гэж заасан. Энэ баталгааг хангаж ажиллах үүргийг 8.2-т "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Үндсэн хууль бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангаж, үндэсний аюулгүй байдлыг хангах үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээнэ” хэмээн зааж,  Төрийн тэргүүний эрх, үүргийг хуульчилсан. Гэвч тэрбээр энэ үүргээ хэрэгжүүлэх  хүсэлгүйгээр үл барам эсрэг санаачилгыг албан ёсоор гаргаж буйд хуулийн хүрээнийхэн харамсал илэрхийлж эхэллээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “БОЙКОТ” ХУУЛИЙН ХЯЗГААР ДАВСАН УУ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хийж дуусгасантай холбоотойгоор ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд тусгахаар гаргасан бүх саналаа бүрэн татаад зогсохгүй ард нийтийн санал асуулгад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэхээс гадна Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентынх уу хэмээн давхар асуух шаардлагатай гэх санал гаргасан нь улс төрийн хүрээнд том сэдэв болоод байна. Засаглалын хэлбэрийг Үндсэн хуультай хамтатган асуух боломжтой юу. Энэ тухайд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын дэд хэсгийн гишүүн, хуульч О.Мөнхсайхан тайлбарласан. “Монгол Улсын Үндсэн хууль өөрийгөө устгах парламентын тогтолцооноос татгалзах асуудлыг ард нийтийн санал асуулгад оруулахыг хориглодог. Үндсэн хуулийн 68.2-д зааснаар зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр л ард нийтийн санал асуулга явуулж болно. Засаглалын хэлбэрийг солих эсэх нь шинэ Үндсэн хууль батлахтай холбоотой учраас одоогийн Үндсэн хуулиар зөвшөөрөхгүй. УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас дээш санал авсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжих эсэхээр л ард нийтийн санал асуулга явуулж болно. Засаглалын хэлбэрээр ард нийтийн санал асуулга явуулна гэх нь улс төрийн зорилготой, санаатай ажиллагаа байх” хэмээсэн. Хууль зүйн үүднээс дээрх хоёр саналыг хамтатган асуух ямар ч боломжгүй ажээ. Харин эсрэгээрээ Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “хаан “болох шунал нь түүнийг хэн ч биш болгож магадгүй нөхцөлийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, дээр дурдсанчлан Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн эрх хэмжээг нэмэгдүүлэх санал гаргасан, парламентын засаглалыг үгүйсгэсэн, хамгийн гол нь хоёрхон жилийн өмнө өргөсөн тангаргаасаа няцсан зэрэг нь түүнийг огцруулах хангалттай үндэслэл болох юм байна. Ямартай ч, эрх баригчдыг Үндсэн хуулиар “бойкотлох” гэсэн Х.Баттулга ба түүний багийнхны улс төр хуулиас давчихсаныг хуульчид төдийгүй улс төрийн хүрээнийхэн, учир мэдэх эрхмүүд эрх зүйн үндэслэлтэйгээр тайлбарлаж эхэллээ. Цаашид нөхцөл байдап хэрхэн өрнөх вэ. Иргэдийн зүгээс Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж, маргаан үүсгэвэл Ерөнхийлөгч Х.Баттулгыг эгүүлэн татах эсэхийг хэлэлцэх учиртай. Мэдээж үүнээс өмнө олон талын улс төр өрнөх нь дамжиггүй.

Төрийн тэргүүн хууль зөрчсөнийг тал бүрээс нь тайлбарлах хүн олон ч Үндсэн хуулийн Цэцэд албан ёсоор хандаж, номер нэг эрхмийн эсрэг гомдол гаргана гэдэг хувь хүний хувьд том зориг. Цэцэд ялсан ч ялагдсан ч Х.Баттулга ба түүний нөхдийн араанд зуугдах нь тодорхой. Ийм зоригтон гарч ирлээ ч Цэц маргаан үүсгэх эсэхээс авахуулаад олон шат дамжлага бий. Мэдээж өөрийнх нь эрх ашгийг хөндсөн учраас Төрийн тэргүүн ийм тохиолдолд гар хумхиад суухгүй.

Энэ мэтээс үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль зөрчсөн эсэх, Төрийн тэргүүний сэнтийгээс эгүүлэн татах эсэхийг Үндсэн хуулийн Цэц авч хэлэлцтэл өдий. “МАН-ынхан миний улс төрийг даах уу” гэх аархпыг ч үүнтэй холбон тайлбарлаж болох юм. Ямартай ч, бяртай, хүчтэй Ерөнхийлөгч дураар авирлаж, хууль дээр гишгэлэхийг хараад суух хүлцэнгүй ард түмэн мөн эсэхийг харах л үлдлээ. Үгүй юм гэхэд шударга нийгмийг цогцлоохын төлөөх шинэ үе өсч өндийж буйг мартах учиргүй билээ.

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
2
confuse an post
angry an post
1
607914
10 эможи

хаант засаглал дээр шүүдээ тэнэг 76аар ямар ацаа хийдын юу хийж гийгүүлсын наргиж цэнгэхээс өөр
2019-10-01 17:13
дда
Зочин
2019-09-20 07:22
Бхттулга бол одоогийн 76 гаас дээрдээд байх байхгүй ш дээ. Хулгайч гэвэл хулгайч, чадваргүй гэвэл түүнд ямар ч чадвар алга,.мөн тэр мэдлэггүй, боловсролгүй гээд ярьвал их олон дутагдал байна. Иймд Баттулгыг хугацаанаас өмнө огцруулах хэрэгтэй.
Зочин
2019-09-20 07:16
Энэ Баттулгыг маш хурдан огцруулъя. Тэгэхгүй бол ард иргэд, төр засгаар тоглоод, доромжлоод дууслаа ш дээ.
Зочин
2019-09-14 17:28
Manangiin suuliin hamgaalagch zi ene 2 duree nuusan mafia iin gar hul
Иргэн
2019-09-14 13:45
Гуцдаг халтар вэ
Ygd blohku gj
2019-09-13 23:14
Yrunhiilugchiin zasaglaltai bj blno shdee blhku ym bhkuu hiij bvteej chaddag l bh heregtei odoo bga 76n ergvv uhnaas ilvv ajil hj ard irged uls ornoo hugjvvlj chddag l bh n chuhal 76 shig tolgoid n ulsaa yj hugjvvlj irgedee yj yduurlaas garghuu gsn bodol bish dollar ergelehkvv l bvl boloo ym bishvv haantai blsn ch ydgiim
GO Gan-Od
2019-09-12 22:31
Зүгээр л Ерөнхийлөгчийн Засаглал тогтоогоод гүйцэтгэх Засгаа хариуцуулчихвал УИХ ЗГ ын ажилд хутгалдах боломжгүй болно гэж бодогдохгүй байна уу? Хэрэв ингэчихвэл шуналтнууд УИХ руу зүглэхээ болино, учир нь Ерөнхийлөгч өөрөө багаа бүрдүүлнэ. Эрх мэдэл, албан тушаалын төлөө алалцах явдал үгүй болж ЗГ тогтвортой ажиллана. Намын дарангуйлал арилна. Нам руу хошуурдаг нь багасч намчирхал алга болно. УИХ руу хууль тогтоох гэж мэргэд өрсөлдөнө. Сайд болох гэж биш. Бүтцүүд нь ялгараад ирэхээр хэн нь юу хариуцдаг, хэнд нь хариуцлага тооцох нь ойлгомжтой болж ирнэ. Намууд ч цэвэршиж, төлөвшинө. Ийм л зураг буугаад байна даа. Та бүхэнд төсөөлөгдөж байна уу?
125
2019-09-12 21:25
Энэ ч Батулгын санаа биш л дээ . Тэр юм мэдэхгүй бага боловсролтой хүн. Цаана нь З. Энхболд гэдэг нөхөр өдөөд л байгаа юм
Дорж
2019-09-12 16:44
914 км төмөр зам тавих мөнгийг Баттулга хулгайж идсэн 280сая $доллор 700тэр бум монгол төгрөг бас хулгайлсан одоо огцоруулаад хөрөнгийг нь хурааж шоронд хийх хэрэгтэй
Зочин
2019-09-12 11:47
Haan boloh hyn arai bishee
6666
2019-09-12 10:52
erunhiilugch bolood xiisen ajil ni tumur zamiin 280 say dollariin xergee xaalguulj sanaa amarsandaa.
зочин
2019-09-12 09:27
"УИХ-д ажлаа хариуцна" гэж яг юу гэсэн үг вэ??? УИХ-д ажлаа тайлагнана гэж ойлгогдохгүй л байна даа
Zochin
2019-09-12 08:18
Bolovsrolgvi hvn deeshee garhaar iim uym boldiin t.gazriin darga enhboldiin sanaa
Цээгий
2019-09-12 08:16
76 хүн идэж бсанаас 1 хаан идсэн дээр. Хаан сэнтийд залрөөсай Санаа нь зөв л юм... дэмжиж байна
Зочин
2019-09-12 07:58
Энэ үйлдэлтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд хандах хэрэгтэй. Баттулга гэдэг ерөнхийлөгч нэртэй тэрэгийг шууд огцруулах хэрэгтэй.
шинэ зочин
2019-09-12 03:14
Хуульч , шүүгч гэдэг нөхдүүдэд итгэх аргагүй , бараг бүгд л шударга бусыг хамгаалагчид , хамтрагчид болсон шүү дээ ! ! !
Шинэ зочин
2019-09-12 03:06
Асуудлыг яаж ингэж гуйвуулж ядарсан иргэдийн толгойг эргүүлж бичээд байгаа юм бэ ? Үндсэн хуулинд нэгэнт өөрчлөлт оруулж байгаа юм чинь ямар засаглалтай байх юм бэ гэдгийг дахин тодруулж ард түмнээс асуугаад шаардлагатай бол өөрчилье гэсэн санаа шүү дээ ! Жирийн иргэн би ингэж л ойлгож байгаа ! ! !
Зочин
2019-09-12 02:19
дэлгэрсайхан гэдэг монголын томрийн худрийн ченж хятадыг хамгаалагчтай хамт байвал дууснаа гэсэн уг
Зочин
2019-09-11 23:35
fuck off arslan.mn
Зочин
2019-09-11 21:17
Эрхүүгийн гэмт хэрэгтэн сурсан эрдэмгүй сонсон номгүй энэ балайг зайлуулаачээ
Зочин
2019-09-11 21:05
Хаан мандтугай
Иргэн
2019-09-11 19:45
Женко Монгол улсын ХААН-д тохирохгүй 76-аас ялгарах юмаар тааруухан л да.
Зочин
2019-09-11 18:49
76 hvn idsenees 1hvn idsen n deer hvn bvriin ard ochnoon hvn bgaa geheer iddeg zawshdag n ihdeed bna
zochin
2019-09-11 17:44
haantai boloeoo
иргэд
2019-09-11 17:04
Эрүүгийн эльментүүдээс бүрдсэн их хуралтай байсанаас хил залгаа улсууддаа нэр хүндтэй,нүүрийн буянтай хаантай байхад яагаад болохгүй гэж
GOMBOO
2019-09-11 16:39
АШГҮЙ ХААНТАЙ БОЛМООР БАЙНАШДЭЭ ЛАЛРУУДАА 76 ПИЗДА БАЙСНААС ХААНТАЙ БОЛЪЁ ЯПОН АНГЛИ НОРВЕГИ ХААНТАЙ ШҮҮ ЛАЛРУУДАА
Зочин
2019-09-11 16:38
Хугацаанаас нь өмнө огцруулаачээ!!! Улс орноор тоглож гүйцлээ.
Мие
2019-09-11 16:15
Маны зүгээс арламент дээр импичмент хийх хэрэгтэй
zochin
2019-09-11 16:03
XAXA
Зочин
2019-09-11 10:27
keyboard_arrow_up