Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Бид мэдээллийн технологийг нийгмийн сүлжээний ХЭРЭГЛЭЭНЭЭС өөрөөр ДОРВИТОЙ ашиглахгүй байна

2019 оны 12 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нээлттэй нийгэм хүрээлэн, Эстоны Засгийн газрын хамтын санаачилгын, олон улсын ашгийн бус “И-засаглал академи” хамтран өнөөдөр  “Дижитал Монгол” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Эстони улс бүх үйлчилгээгээ цахимжуулснаар авлигал, төрийн үйлчилгээ хүнд сурталгүй болсон зэргээр үр дүн гарсан гэдгийг  “И-засаглал” академийн дэд захирал Ханнес Астокийн илтгэл тавих үеэр хэллээ.

Arslan.mn

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: “Дижитал Монгол” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхэнд өглөөний мэнд хүргэж, талархал илэрхийлье.

Хэлэлцүүлгээс үр дүнтэй, шуурхай “дижитал” үр дүн гарна гэдэгт итгэж байна. Монгол Улсын Засгийн газар асуудлыг өргөн харж, эрчимтэй арга хэмжээ авах зорилгоор энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа байх гэдэгт итгэлтэй байна.

Мэдээллийн технологийг хөгжлийн хурдасгуур, улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих дэд бүтэц, шийдвэрлэх хүчин зүйл болохыг нийтээрээ нэгэнт хүлээн зөвшөөрсөн цаг үед Та бид амьдарч байна. Нэг ёсондоо дижиталгүй орчин үед хүссэн, хүсээгүй амьдарч эхэлжээ.

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс эрхлэн гаргасан “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2019”-д нийт 63 улсын дижитал өрсөлдөх чадварын индексийг 51 үзүүлэлтээр тодорхойлоход Монгол Улс сүүлээсээ хоёрдугаар байрт буюу 62-т эрэмбэлэгджээ. Тайлангийн үзүүлэлтүүдийг мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байгаа эсэх гэсэн гурван үндсэн шалгуураар дүгнэн харьцуулсан юм байна.

Бид мэдээллийн технологийг нийгмийн сүлжээний хэрэглээнээс өөрөөр дорвитой ашиглахгүй байна. Наад захын жишээ гэхэд л өвчний оношийг эмч нар хоорондоо мэдээлэл солилцох, хамтран хэлэлцэх, их хэмжээний тоон өгөгдөлтэй эмнэлгүүдийн мэдээллийн баазтай харьцуулах замаар зөв тодорхойлох боломжийг ашиглахгүй байгаа. Гэтэл хиймэл оюун ухааны тусламжтайгаар монгол шиг цөөн хүн амтай улсууд их өгөгдөл ашиглах замаар өвчтөний оношийг алдаагүй тогтоох боломж хэдийн бүрдчихсэн байна. Тиймээс дижиталчлалыг зөвхөн үүрэн холбоогоор төсөөлөх биш интернэт, цахим орчин, хиймэл оюун, их өгөгдөл зэргийг яаж өөр өөрсдийнхөө ажлын талбар, амьдралд хэрэглэх, оролцуулах юм бэ гэдэгт шийдэл гаргах тал дээр шургуу ярилцах болов уу гэж бодож байна." гэв.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611225
0 эможи

keyboard_arrow_up