ФОТО: Хошин урлагийн салбараас ХОЁР ГАВЬЯАТ төрлөө
Ерөнхийлөгчийн зарлигаар улс орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст өнөөдөр төрийн дээд, одон медаль шагнал гардууллаа.
Олны танил хүмүүсээс Х-ТҮЦ продакшны захирал, жүжигчин Н.Онон, Маск продакшны захирал, жүжигчин Ж.Мөнхсайхан нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Монголын үндэсний уламжлалт мал аж ахуйн салбар болон хөдөө аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Санзайжавын Чулуунбаатарыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо.
Мөн хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, мэс заслын шинэ арга технологи нэвтрүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмад ажилтан Ныгметийн Эсейд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Монгол Улсын гавьяат цол олгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу,
- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Д.Зоригт, Г.Нанзад, Ц.Эрдэнэбилэг,
- Гавьяат багш цолоор Ч.Чанцал, М.Гаамаа, Ц.Гомбо, Ш.Дуламсүрэн, Н.Нямжав, С.Пүрэвжав, Б.Энхбаяр,
- Гавьяат дасгалжуулагч цолоор Н.Дариймаа
- Гавьяат жүжигчин цолоор Х-ТҮЦ продакшны захирал, жүжигчин Н.Онон тус тус хүртээд байна
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|