Ерөнхийлөгч Цэцийн гишүүдтэй ганцаарчилсан уулзалт хийж эхэллээ Ерөнхийлөгч Цэцийн гишүүдтэй ганцаарчилсан уулзалт хийж эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч Цэцийн гишүүдтэй ганцаарчилсан уулзалт хийж эхэллээ

2021 оны 2 сарын 05

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга ойрын өдрүү­дэд Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг дуудаж ганцаарчилсан уулзалтуудыг хийж байна. Өчигдөр үд дунд л гэхэд Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж Ерөнхийлөгчид бараалхжээ.

Ерөнхийлөгчийн хувьд тун ойрын үед Цэц дээр өөртэй нь холбоотой хоёр том асуудал үүсэхээр нөхцөл бүрдсэн. Эхнийх нь Үндсэн хуулийн 30.2-т “...Ерөнхийлөгчөөр ... зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн нь одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эсэхэд асуулт тавьчихаад байна.

Энэ маргааныг Үндсэн хуулийн Цэц хэрхэн шийдвэрлэхээс Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эсэх нь шалтгаална.

Үүнээс гадна УИХ-ын дарга асан Р.Гончигдорж “...Зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэж заагаад Үндсэн хуулийн 31.7 дахь хэсгийг хүчингүй болгосон. Иймд Үндсэн хуулийн зүйлчлэлээр ялгавал 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, Ерөнхийлөгчөөр иргэн зөвхөн нэг удаа л сонгогдож болохоор болсон. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгын ийн бүрэн эрх 2023 онд дуусах ба ээлжит сонгууль 2023 оны зургадугаар сард болох ёстойг Үндсэн хууль хэлж байна. Тэгэхээр 2021 оны сонгуульд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэх яриа, мэтгэлцээн Үндсэн хуулийн бус” гэж тайлбарлаад байгаа. Улмаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан. Энэ бас Цэцээс шийдэл хүлээж байгаа гэсэн үг.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрохдоо “...Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаа” гэсэн. Хэрвээ МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ үгээ биелүүлнэ гэвэл Үндсэн хуулийн 35.2-т “...Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэж зааснаар Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэл үзүүлэх асуудал яригдана гэсэн үг.

Иймээс Ерөнхийлөгчийг эдгээр асуудалдаа “хамгаалалт” авч Цэцийн гишүүдтэй уулзав уу гэж хардахаар байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.2.5 БААСАН № 26 (6503)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623352
0 эможи

Зочин
2021-02-05 11:51
хогийн....
keyboard_arrow_up