Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвших, эсэхийг шийдэх хуралдаан болно Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвших, эсэхийг шийдэх хуралдаан болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвших, эсэхийг шийдэх хуралдаан болно

2021 оны 4 сарын 09

Arslan.mn

УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Н.Үүрцайх, МУИС-ийн багш, доктор О.Мөнхсайхан нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж  Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг  Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн.

5.4. 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

5.6. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;

26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.

Энэ мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 16-ны өдөр хийхээр товлоод байна гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625327
0 эможи

Зочин
2021-04-10 17:25
Ерөнхийлөгчөөр 6 жилээр ЗӨВХӨН нэг удаа сонгодоно гээд Ерөнхийлөгчөөр ЗӨВХӨН нэг удаа 6 жилийн хугацаатай сонгогдоно гээд ҮХ нд бичиж тэгэхээр Баттулга дахин сонгогдох боломжгүй. ҮХ ийн цэц шудрага шийдвэр гаргана гэж найдаж байна .
Зочин
2021-04-10 09:43
Өөр хэн байх вэ дээ
иргэн
2021-04-10 09:37
дахин нэр дэвших ёстой шүү МАН малнууд битгий улс төрж
иргэн
2021-04-10 08:39
Ёстой хурдан зайлуулмөар байна
Дахин дэвших ёстой дэмжиж байна бас 2сард ард иргэдээ сая төгрөг өгөх гэж ихл зүтгэж байгаа шүү аас ард иргэдээ
2021-04-09 20:16
Тиим шүү 2сараас эхлээд ард иргэдээ сая төгрөг өгөх гэж их зүтгэж байна яасан хатуу нам бэ энэ 62 гишүүн
зочин
2021-04-09 17:35
МАН_д хүч нэмэгсэд
Зочин
2021-04-09 17:32
Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй үүнийг хэн ч хориглох ёсгүй бид ардчилсан улсад амьдарч байгаа шүү
keyboard_arrow_up