Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бараалхав Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бараалхав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бараалхав

2021 оны 6 сарын 30

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэн, ажлын амжилт хүслээ.

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, шүүхэд төрийг төлөөлөх, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих зэрэг прокурорын байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаар товч мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийгэмд шударга ёс тогтооход хараат бус, бие даасан шүүх, прокурорын байгууллага хамгийн чухал гэдгийг онцоллоо. Түүнчлэн төрийн эрх барих дээд байгууллагаас баталж буй хууль, тогтоомжуудыг бүх шатандаа хэрэгжүүлж, ягштал мөрдөн ажиллаж байж улс оронд эмх цэгц тогтоно гэдгийг санууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч хүн засагладаггүй, хууль засагладаг шударга нийгмийн төлөө хуулиа дээдлэн ажиллахыг Улсын Ерөнхий прокурорт захилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
628424
1 эможи

Зочин
2021-06-30 17:49
2 шатны шүүхээр гэм буруу нь тогтоогдож ялтан байсан тэр орд газрын бүлэг хулгайн хэонгтэн Ж.Эрдэнэбат гэгч чинь энэ улс оронд ямар цадиггүй үлгэр үзүүлээд байгаа юм бэ.Улайм цайм хулгай хийгээд албан тушахлха ашиглахд баригдсан этгээдийг ял завшуулж байгаа нь энэ улсад ямар үлгэр дуурайл жишиг үзүүлээд бнаа.Шорондоо хийгээчээ
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up