МОНГОЛ ТӨРИЙН ТЭРГҮҮН МОНГОЛ ТӨРИЙН ТЭРГҮҮН
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛ ТӨРИЙН ТЭРГҮҮН

2021 оны 9 сарын 07

Arslan.mn

Монгол улс 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ухнаагийн Хүрэлсүхийг эх орныхоо бэлгэдэл болгон сонгосон. Тэрээр энэ оны зургадугаар сарын 25-ны өдөр тангараг өргөснөөр Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн билээ. Түүнтэй хамт дөрөө харшиж ирэх жилүүдэд ажиллах түшээд тодорсоор өдгөө гурван сарын нүүр үзэж байна.

Энэ хугацаанд сөрөг хүчин өөрсдийн дотоод асуудлынхаа зэрэгцээ шинэ Засгийн газар, шинэ Ерөнхийлөгчийг эсэргүүцэж төв талбай дээр эсэргүүцлийн акц өрнүүлийн сацуу шинэ Засагт өөрийн хүнээ шургуулах арга зам хайсаар. Тэдний жагсаал, цуглааны туйлын зорилго нь албан тушаал шаардаж, “Ард түмэн жагсаж байна” гэх нэрийдлээр үнэ хөлсөөр жагсаж буй хэдэн жагсагчдаараа олон нийтийг өдөөн турхирч, өөрсдийн явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэх явдал юм.

Үймээн самуун учир зүйгээ олоогүй жагсаал цуглааны дундуур хэрсүү ард түмэн төрийн шинэ тэргүүнд хийх боломжийг нь олгох нь зүй ёсны хэрэг гэцгээж буй. Бид шинэ бүхнийг үл ойшоож, хийх боломжийг нь хааж, нурууг нь авах дуртай. Шинэ гол тоглогч буюу төрийн тэргүүн Засагт хэрэгтэй бүхнийг бэхжүүлж ажлаа эхлүүлж байгааг ч хэвлэлүүд анхааралтай ажиглаж байгаа. Тиймдээ ч тэрээр олон олигарх Төрийн шимэгчдийг татан буулгасаар буй.

Одоогийн Ерөнхийлөгчийг улс төрд шинэчлэл хийх бүрд нь эсэргүүцэж акц өрнүүлдэг хэдхэн бүлэглэл байдгийг Улс төрийн томоохон тоглогчид мэддэг. Тэд ард түмний мэдээлэлгүй байдалд тулгуурлаж хүссэнээ хэрэгжүүлсээр ирсэн байдаг.

Гэсэн ч олон нийтэд үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийг тодруулдаг судалгааг авч үзвэл, сүүлийн наймдугаар сарын Улс төрийн барометр хэмждэг MEC компанийн  тайланд У.Хүрэлсүх тэргүүлсэн үзүүлэлт гарсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие, нэр төр, ордон, өргөө, унаа халдашгүй дархан байна” гэж заасан атал сүүлийн үед түүнийг хэт их харлуулж, муулж байгаа нь гадны судлаачдад “Эцгээ муулж буй задарсан хүүхдүүд шиг” дүр зураг харагдаж, олон улсын түвшинд дотоодын маргаан мэтээр дүгнэгдэж байна. Хэт харлуулах үйл ажиллагаа нь нэр төр, алдар хүндэд халдах, илтэд худал мэдээлэл тарааж байгаа нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй юм. Гэр бүлийн дотоод асуудлыг гадагш задруулах нь үүссэн нөхцөл байдлыг улам дордуулдаг шиг гадны улс орнуудаас хөрөнгө оруулалт татах нь улам л алсарсаар байгаа цаг дор бидэнд буюу аж ахуй нэгжид халтай. Нөгөөтэйгүүр Монгол улс дотооддоо төрийн тэргүүнээ хүндлэх жудаг ард түмэнд суугаагүй цагт улс хөгжихгүй байх хамгийн том үндэс болох талтай. Дотоодод түүнийг харлуулсан мэдээг өдөр бүр цацаж, эсэргүүцэж жагсах нь зөвхөн улс төрийн асуудал биш гэдгийг бэлхэнээ харсаар байгаа билээ.

Б.Отгон

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630663
0 эможи

keyboard_arrow_up