Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

2021 оны 9 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн баярын МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ.

“Эрхэм генерал, офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагч, ажилтнууд аа. Эрхэм Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үе үеийн дарга нар, ахмад буурлууд аа. Улс эх орон, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг төлөөлөн энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа алба хаагчид аа. Та бүхэнд орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Ардын Намын Төв Хороо, Түр Засгийн газрын шийдвэрээр Ардын журамт цэрэг, Зөвлөлт оросын улаан цэргийн хамт 1921 оны 07 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд нийслэл хүрээг бүрэн чөлөөлж, энэ тухай 07 дугаар сарын 11-ний өдөр нийт ард түмэн, дэлхий дахинд зарлан мэдээлжээ.

Түр Засгийн газар нь Ардын засгийн газраа байгуулж, цэрэг, дотоод, шүүх, гадаад, сангийн зэрэг таван яамдыг байгуулж, хувьсгал ялсаны найм дахь хоног дээр хувьсгалт шинэ ёс журмыг хэрэгжүүлэх, улс орон, нийслэл хүрээний амгалан тайван байдлыг сахиулах зорилгоор Засгийн газрын 1921 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар хурлаар “Цагдаагийн тухай” асуудлыг хэлэлцээд “Сэргийлэх цэрэг”-ийг цэргийн яамны бүрэлдэхүүнд байгуулснаар орчин цагийн цагдаагийн байгууллага тулгын чулуугаа тавьсан түүхтэй.

Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь улс, эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа болж, эрх чөлөөт ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг өнө мөнхөд батлан хамгаалж, нийгмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлст үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж байгаа билээ.Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний дотроос эрдэм боловсрол, авьяас, чадвараараа олноо алдаршсан төрийн зүтгэлтнүүд, гавьяат хуульчид, эрэлхэг зориг, мэргэжлийн ур чадвараараа нэр алдраа дуурсгасан алдар цуутнууд олноор төрөн гарсанд төр засаг, ард түмэн бахархан омогшиж байдаг.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага ололт амжилтаа бататган, хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үүргээ бүрэн хэрэгжүүлж, ард иргэдээ амар амгалан байлгахын төлөө идэвх, санаачилга гаргаж ажиллана гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд итгэл төгс байна.

Цагдаа, дотоодын цэргийн ойн баярын энэ өдөр хань ижлийнхээ амжилт, ололт бүрийг сэтгэл догдлон дэмжиж байдаг цагдаагийн албан хаагчдын ар гэрийнхэн та бүхэнд тусгайлан баярын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргал, гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол төрийн цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд ажлын өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье!” хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630973
0 эможи

Зочин
2021-09-15 18:41
ajliin amjilt
жирийн иргэдээс
2021-09-15 18:41
Ерөнхийлөгчөө Монгол Улсын гавьяаи тамирчин Цэндбаатарыг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нь явуулж өгөхийг дэмжиж туслаасай. Монголчууд бид ядарсан нэгэндээ тусалдаг эртний сайхан уламжлалтай улс. Энэ хүүг танихгүй ч түүний нөр их хөдөлмөрийг үнэлж байгаа юм. 24-хөн настай хүү байна лээ. Алдаа оноо байвал сануулж, ахмад үе бид залуу үеээ түлхээд хаях биш халамжлан хүмүүжүүлдэг эртний сайхан уламжлал монгол хүнд бий. Таныг дэмжинэ гэж бодож байна. жирийн иргэд
keyboard_arrow_up