Э.Оюунболдын цол хураагдаж, Өмнөговийн Ц.Одбаяр “Улсын заан” цол хүртжээ Э.Оюунболдын цол хураагдаж, Өмнөговийн Ц.Одбаяр “Улсын заан” цол хүртжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Э.Оюунболдын цол хураагдаж, Өмнөговийн Ц.Одбаяр “Улсын заан” цол хүртжээ

2021 оны 9 сарын 18

Arslan.mn

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ, Улсын баяр наадмын 2019 оны түрүү бөх Э.Оюунболд сэргээш хэрэглэснийг тогтоосон Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны арвандүгээр сарын 2-ны өдрийн 398 дугаар тогтоолоор түүний Улсын аварга цолыг хүчингүй болсон. Тэгвэл уг Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр биелж түүний 2019 оны Үндэсний баяр наадамд түрүүлсэн түрүүг хүчингүй болгосон билээ.

Тэгвэл 2019 оны баяр наадамд төрүүлсэн Э.Оюунболдын “Улсын аварга” цолыг хураах зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2021.09.17/ гаргасан байгаа юм.

Уг шийдвэр биелсээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод есийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, "Химон Констракшн" ХХК, увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга цолыг хүртэж байна. Мөн Э.Оюунболдод наймын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, долоогийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, зургаагийн даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, тавын даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус бүр хүртжээ. Мөн 2020 оны Үндэсний баяр наадмаар нэр бүхий бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрч тус бөхчүүд хүлээн зөвшөөрсөн. Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу М.Бадарч “Улсын гарьд”, Ц.Одбаяр “Улсын заан”, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нар “Улсын харцага”, Б.Суманчулуун, Ц.Сангидорж нарт “Улсын начин” цол хүртэж байна.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Ажнай корпорац, Говийн хүчтэн дэвжээний бөх Ц.Одбаяр Монгол улсын заан цол хүртжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631044
9 эможи

keyboard_arrow_up