Ойн агентлагийг сэргээн байгуулах ЗАРЛИГ гаргав Ойн агентлагийг сэргээн байгуулах ЗАРЛИГ гаргав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ойн агентлагийг сэргээн байгуулах ЗАРЛИГ гаргав

2021 оны 10 сарын 04

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэр бум мод тарих санаачилгынхаа дагуу Засгийн газарт чиглэл өгөх зарлиг гаргажээ. Уг зарилгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар танилцууллаа. 

Я.СОДБААТАР: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад Монгол Улсын хувь нэмэр бодит оролцоог нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр стратеги гарган ажиллах чиглэлийг Засгийн газарт өгч байна. Жил бүр Монгол Улсын ДНБ-ий нэг хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй, стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх, ойн салбарын бодлого үйл ажиллагааг уялдуулан зохицуулах төрийн захиргааны байгууллага болох Ойн агентлагийг сэргээн байгуулах чиглэл өгч байна.

Засгийн газар 2022 оны улсын төсвийг өргөн барихдаа нэгдүгээр сарын 1-нээс Ойн агентлагтай болох асуудлыг төсвийн дагалдах хуулиар оруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан ойн аж ахуйн нэгжийг байгуулж, санхүүгийн зохистой механизмтай болохыг мөн тусгасан. Иргэн аж ахуйн нэгжүүдэд татвар болон татварын бус бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Мод тарих үйл явцыг халамжаас хөдөлмөрт шилжих цогц бодлогын хүрээнд уялдуулан зохицуулна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631474
0 эможи

keyboard_arrow_up