У.Хүрэлсүх: Элчин сайд нар хууль бус зүйлд холбогдсон тохиолдолд нэн даруй эгүүлэн татна У.Хүрэлсүх: Элчин сайд нар хууль бус зүйлд холбогдсон тохиолдолд нэн даруй эгүүлэн татна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх: Элчин сайд нар хууль бус зүйлд холбогдсон тохиолдолд нэн даруй эгүүлэн татна

2021 оны 10 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Австралийн холбооны улсад суух Элчин сайд Д.Даваасүрэн, Арабын нэгдсэн Эмират улсад суух Элчин сайд Ш.Одонбаатар, БНАСАУ-д суух Элчин сайд Л.Эрдэнэдаваа, Вьетнам улсад суух Элчин сайд Ж.Сэрээжав, Энэтхэг улсад суух Элчин сайд Д.Ганболд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулжээ.

Ерөнхийлөгч үндэсний язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн дээдэлж, гадаад бодлогыг нэг цонхоор харж хэрэгжүүлэхийг Элчин сайд нарт захисан байна. Мөн эх орноо сурталчлах, хөрөнгө оруулалт татах, гадаад харилцааг эдийн засагжуулах чиглэлээр идэвхтэй ажиллахыг сануулжээ. Тухайн орондоо оршин суугаа монгол иргэддээ боломжит бүх хэлбэрээр туслалцаа, дэмжлэг үзүүлэх, үр хүүхдүүдэд нь монгол хэлээ сургах, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэн үлдээх нь чухал байгааг хэлсэн байна. Түүнчлэн Элчин сайд нар хууль бус зүйлд холбогдсон тохиолдолд нэн даруй эгүүлэн татна гэдгийг онцгойлон анхааруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631475
0 эможи

зочин
2021-10-04 14:16
Сайхан яринаа даанч хэрэгжихгүй.
keyboard_arrow_up