У.Хүрэлсүх: Шүүхийн нэр хүнд унаж, иргэдийн итгэл алдарч эхэлсэнд сэтгэл зовниж байна У.Хүрэлсүх: Шүүхийн нэр хүнд унаж, иргэдийн итгэл алдарч эхэлсэнд сэтгэл зовниж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх: Шүүхийн нэр хүнд унаж, иргэдийн итгэл алдарч эхэлсэнд сэтгэл зовниж байна

2021 оны 10 сарын 11

Arslan.mn

Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Шүүх эрх мэдлийн гол тулгуур зарчим бол үндсэн хуульд заагдсан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангаж, хууль дээдлэх ёсыг чанад дагаж мөрдөх явдал юм. Гэтэл шүүх эрх мэдлийн нэр хүнд унаж олон нийт шүүхийн шударга байдалд эргэлзэж, итгэл алдарч эхэлсэн нь эрхзүйт төр, хууль дээдлэх зарчим алдагдах, ноцтой үр дагаварт хүрэх вий гэж Төрийн тэргүүн миний бие сэтгэл их зовниж буйгаа та бүхэнд хэлье.

Хүний хувь заяаны асуудлыг шийдэж, зөв бурууг дэнсэлж үнэн зөвийг тогтоодог шүүгчид өөрсдөө хуулиа зөрчиж, ёс зүйгүй авирлаж олон нийтийн дунд биеэ зөв авч явахгүй байгаа нь ард түмний дургүйцлийг төрүүлж, хариуцлага тооцохыг биднээс олон түмэн шахаж шаардаж байгаа. Чин шударгаар ажиллаж байгаа шүүгчид, албан хаагчдын ажлын үр дүн, нэр төр, алдар хүнд зарим  шүүгчийн гаргасан гэмт хэрэг, ёсзүйгүй бусармаг үйлдлийн хар сүүдэрт дарагдаж буйд би туйлаас их харамсаж байна.

Төрийн тэргүүний хувьд хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж буй шүүгчдээ бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжин ажиллана гэдгээ илэрхийлж байна.

Монгол Улсад өнөөдөр анхан болон давж заалдах шатны 116 шүүх, 41 тамгын газартайгаар 43 барилгад үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс найман шүүхийн тамгын газар түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн тэргүүний хувьд Улсын дээд шүүхийг Улсынхаа төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулаасай гэж хүсэж байна. Миний бие энэ талаар Засгийн газарт холбогдох чиглэлийг өгсөн, нааштай шийдэгдэнэ гэдэгт итгэж байна" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
631696
9 эможи

Иргэн
2021-10-11 22:39
хаана байрлах нь хамаагүй яаж ажиллах нь гол нь баймаар юм
Battulga
2021-10-11 22:24
Mash olon hunii amidral huvi zayagaar togloj biy erhten setgel sanaa ed hurungu ner turuur togloj suitgesen elbegdorj battulgiin hongliin shuuhiihniig uter turgen shuuh prokuroroos zailuulj buh ed hurungiig ni huraaj tur bolon huviin hevshild umguulul ch hiih erguigeer zailuulah heregtei elbegdorj muu gazriin betgiin suljeeg il bolgoj nasaar ni horih heregtei tuunii gar hul aalznii tor suljee bolson dorligjav prokuror baisan hurts TEG n darga zoljargal mongol banknii tsagaan zuvluh ni ajnai baterdene 300000 tn nuurs nutgiinhaa ard iregdiin huvitsaag tsavchisan umnugoviig mafiin orchind avaachsan iim humuusiig shalga togtoo shiitge
Иргэн
2021-10-11 22:14
Буруу л байна даа. Хотын захиргааны байранд Дээл шүүх биш, Засгийн газар орвол зүгээр дээ. Дээд шүүхийэн барилга барихаар Зайсан Үндсэн хуулийн цэцийн урд талд олгосон газраа яах вэ. Эндээ Дээд шүүхийн барилгаа барих нь зүйтэй гэж бодож байна.
Иргэн
2021-10-11 21:48
Шүүхийг иргэд засаглах ёстой. Нам засаглаад байгаа нь хүчээ нэмэх хэрэгсэл болоод байгаа ерөнхийлөгч ч намд хүчээ өгөөд байгаа.
Өөрийн чинь нэр хүнд л илүү унаж байна
2021-10-11 12:17
Шүүх хэзээний л нэр хүндгүй
шүүхийг хотоос нүүлгээч.
2021-10-11 11:44
ШҮҮХ хотын захад байхад болно. БАС хотын түгжрэлийг нэмнэ шүү
keyboard_arrow_up