Ерөнхийлөгч асан Х.Баттулга шинээр НАМ байгуулах уу?
Ардчилсан намын нэг фракц болох “Монголын ардчилсан холбоо” буюу МоАХ төрийн бус байгууллага тусдаа бие даасан нам болж үйл ажиллагаа явуулахаар зэхэж байгаа талаар улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж эхэлжээ.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өчигдөр мэдээлэл хийж, "Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын дүрэм зөрчсөн учир дөрвөн жилийн хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Иймд бид дүрэм, хуулийн дагуу Ц.Тувааныг намын бүлгээс хасна. Цаашид Ардчилсан намын бүлгийн хуралд оролцохгүй. Мөн бие даан нэр дэвшсэн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар бүлгийн үйл ажиллагаанаас хассан. Тэд бүлгийн хуралд оролцох боломжгүй болсон" тухай дуулгасан билээ.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Монголын Ардчилсан Холбоо буюу МоАХ-ы Ерөнхийлөгчийн ажлаа өгөхгүй, харин ч удахгүй гишүүдтэйгээ биечлэн уулзаж, холбооны ажлаа эрчимжүүлнэ гэдгээ зарласан гэх мэдээлэл байна.
Түүний зөвлөх П.Нүрзэд уг ажлын бэлтгэлийг базаан, аймаг, дүүргийн МоАХ-ы гишүүдтэй уулзаад эхэлсэн байна.
АН-аас дутахгүй гишүүнчлэл, зохион байгуулалттай энэ бүтцийг Х.Баттулга шинээр байгуулах намынхаа суурь болгоно гэж тооцоолж байгаа аж.