Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нийгэм, эдийн засгийн талаар мэдэгдэл хийнэ
2022 оны 4 сарын 05
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, олон улсын хурцадмал байдлаас үүдэлтэй хямралын үед авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгөх, мөн зарлиг гаргаж байгаа аж.
Ерөнхийлөгчийг зарлигийг өнөөдөр 11.00 цагт ЕТГ-аас танилцуулахаар болжээ.
Мөн үргэлжлүүлэн 12.00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэндээ хандан мэдэгдэл хийх юм байна. Тэрээр Засгийн газраас УИХ-д өргөн барих Гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах тухай хуулийн төсөл болон хямралын үед авч хэрэгжүүлэх бодлогоо ард түмэндээ нээлттэй мэдээлж, танилцуулах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
635752
2 эможи
Санал
2022-04-05 11:41
Эрчим хүчний үнэ 28 хувь нэмэхэд бүх юмны үнэнд бас нөлөөлнө. Дамжуулах сүлжээ улсын өмч тул дотац өгвөл үнийн өсөлтөн эерэгээр нөлөөлнө. Харин эрчим хүчний хөнөлөлт үзүүлэхгүй төлбөрөө хэрэглэгч бүрэн төлөх нь зах зээлийн зарчимд нийцнэ.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: