ФОТО: Улсын хэмжээнд 12,559 ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа ФОТО: Улсын хэмжээнд 12,559 ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Улсын хэмжээнд 12,559 ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа

2022 оны 5 сарын 31

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа.

Холбогдох хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан.

Энэ жил Алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд 12,559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

Нийслэлийн есөн дүүргээс нийт 5,429 ээж, үүнээс I зэргийн одонгоор 349, II зэргийн одонгоор 5,080 ээж;

1 аймгаас нийт 7,056 ээж, үүнээс I зэргийн одонгоор 560, II зэргийн одонгоор 6,496 ээж;

Гадаадад оршин суугаа 74 ээж, үүнээс I зэргийн одонгоор гурав, II зэргийн одонгоор 71 ээжийг шагналаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол хүн эх хүнийг сэтгэлийн гүн, зүрхнийхээ угаас хайрлаж, амьд бурхан хэмээн дээдлэн шүтдэгийг онцолж, одонгоо гардан авсан  болон бүх ээжид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэлээ.

“Алдарт эхийн одон бол эх хүний дундаршгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл. Ээжийн минь энгэрт гялалзаж байсан, ээжүүдийн энгэрт гялалзаж байгаа энэ эрхэм хүндэт одонг хамгийн хүндтэй шагнал гэж боддог” гэдгээ онцоллоо.

Мөн төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус, харин хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжих төрийн бодлого гэж үздэгээ илэрхийлж, хүн ам өсөхийн хэрээр улс хөгжин дэвжинэ гэдгийг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдийн гэр бүл, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсдөд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Энэ жил Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одонг нийт 12,559 ээж хүртсэн нь өмнөх онтой харьцуулахад 13,7 хувиар өсжээ. Алдарт эхчүүдийн олонх нь 35-38 настай байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637495
0 эможи

keyboard_arrow_up