Я.Содбаатар: Ерөнхийлөгч Эмээлтийн махны асуудлаар хариуцлага тооцож, хатуу хяналт тавьж ажиллах чиглэл өгсөн Я.Содбаатар: Ерөнхийлөгч Эмээлтийн махны асуудлаар хариуцлага тооцож, хатуу хяналт тавьж ажиллах чиглэл өгсөн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Я.Содбаатар: Ерөнхийлөгч Эмээлтийн махны асуудлаар хариуцлага тооцож, хатуу хяналт тавьж ажиллах чиглэл өгсөн

2022 оны 6 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр " Хүнсний аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь тодорхой байгаа. Бид хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онцгой анхаарах үе ирсэн. Олон улсын нөхцөл байдал, мөргөлдөөн зэрэг нь дэлхий нийтийн хүнсний хангамжид нөлөөлж эхэлж байна. Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэгч ОХУ, Украин Улс хооронд  үүссэн нөхцөл байдлаас үүдэн манай хил залгаа орнууд хүнсний экспортдоо хязгаарлалт хийж байна.

Энэ нь ихэнх хүнсний бүтээгдэхүүнээ импортоор авдаг манай улсын хүнсний хангамж, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа.  Манай улс төдийгүй дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд өссөн. Үүний зэрэгцээ хүнсний аюулгүй байдлын асуудал ч хурцаар тавигдаж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн тавдугаар сард Улсын Их Хурлын чуулганд үг хэлж, “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн барьсан.

Үүнийг Улсын Их Хурал яаралтай горимоор хэлэлцэн баталж, хүнсний хангамж, аюулгүй байдал болон хөдөө аж ахуйн салбарт 1,7 их наяд төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гаргасан. Тогтоол долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд ирэх таван жилийн дотор Монгол Улс хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, бүх малаа эрүүлжүүлэх зорилт тавьсан. Мөн Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн хүчин чадлыг бэхжүүлэх, үндэсний лабораторийн нэгдсэн сүлжээ бий болгох гээд цогц арга хэмжээ авна. Ерөнхийлөгч Эмээлтийн махны асуудлаар хариуцлага тооцож, хатуу хяналт тавьж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Эмээлт захад махтай холбоотой асуудал гарсан нь хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаагийн илрэл. 

Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг байнгын анхааралдаа авч, холбогдох албан тушаалтнуудад хатуу сануулга өгч, хариуцлага тооцох үүрэг, чиглэл өгсөн.  Цаашид хяналтаа чангатгаж, алдаа дутагдал гаргасан албан тушаалтанд  хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Цагдаагийн байгууллагаас ч Ажлын хэсэг гарч мөрдөн шалгаж байгаа. 

Төрийн тэргүүн сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар үндэсний хэмжээний хэд хэдэн зөвлөгөөн, чуулган санаачлан зохион байгууллаа.  Мөн газар тариалангийн бүс нутаг, аймаг, сумд, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ч  ажилласан” гэлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638314
0 эможи

Зочин
2022-06-29 22:28
Ард түмэн бид нар сүйрч байна.хавдараар өвчилөөд нас барж бна.
Зочин
2022-06-29 08:57
Томоохон ажил хийх гэж байгаа гээд байх юм. Энэ чинь хийх ёстой үүрэг нь биздээ. Өмнө нь юу хийж байсийм? яаж ийм муухай болгож чадаж байна. Цагдаамэргэжлийн яюхяналт чинь ард түмний аюулгүй байдлыг хянаж байх үүрэгтэйгээр цалинжиж байгаа хөөе. Ямар муухай сэтгэлгүй мэргэжилтэнгүүд бхйдгийн. Эднийгээ солиоч.Нэгэнт үүрэгт ажлаа чадахгүй байгаа шаар шавхруунуудын орны дараагийнх нь хүнийг тавиач дээ. Хэлтэс, яам нь хяна л даа.!!!!
Зочин
2022-06-28 18:13
Үнэн арчаагүй төр засаг гэж. Ганц асуудал шийдэж чадахгүй ер нь хүртэл ороод
keyboard_arrow_up