ШУУРХАЙ: В.Путин, Ши Жиньпин нартай “Гурван талт уулзалт“ хийхээр  У.Хүрэлсүх өнөөдөр өглөө ШХАБ-ын уулзалтыг зорилоо ШУУРХАЙ: В.Путин, Ши Жиньпин нартай “Гурван талт уулзалт“ хийхээр У.Хүрэлсүх өнөөдөр өглөө ШХАБ-ын уулзалтыг зорилоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: В.Путин, Ши Жиньпин нартай “Гурван талт уулзалт“ хийхээр У.Хүрэлсүх өнөөдөр өглөө ШХАБ-ын уулзалтыг зорилоо

2022 оны 9 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо энэ сарын 15-16-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг уулзалтад оролцохоор өнөөдөр /2022.09.13/ өглөө Узбекистаны Самарканд хотыг зорилоо.

Хоёр өдөр үргэлжлэх уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төрийн тэргүүн нараас гадна ШХАБ-ын гишүүн, ажиглагч, түнш орнуудын төлөөлөл оролцох юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч өргөтгөсөн хуралдааны үеэр ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Түүнчлэн цар тахлын улмаас хоёр жил завсардсан Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт ээлжит зургаадугаар уулзалтад оролцож, гурван улсын хувьд стратегийн ач холбогдолтой “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн хэрэгжилтийн талаар ярилцана.

Монгол Улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640367
0 эможи

У.Хүрэлсүх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up